solongonews
Ши Жиньпин Владимир Путин нар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа
2025-05-09 11:34
Ши Жиньпин Владимир Путин нар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар "Японыг эсэргүүцэх Хятадын ард түмний дайны ялалт, ЗХУ-ын Аугаа их эх орны дайны ялалт ба НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэхийг тохиолдуулан, Хятад, Оросын шинэ эрин дэх иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлэх тухай БНХАУ болон ОХУ-ын хамтарсан мэдэгдэл" -д 5-р сарын 8-ны өдөр гарын үсэг зурлаа.

Хамтарсан мэдэгдэлд тэмдэглэхдээ, одоогийн дэлхий ертөнцөд Хятад Орос нь дэлхийн хоёрдугаар дайны түүхийн зөв үзэл баримтлалыг хамгаалах хамтын үүрэг хариуцлага хүлээж байгаа. Хоёр тал дэлхийн хоёрдугаар дайны ялалтын үр дүнг шуурхай хамгаалж, уг дайны түүхийг өөрчлөх, дорд үзэх юм уу хоёрдугаар дайны үеийн Хятад Оросын гавьяаг үгүйсгэх, чөлөөлөгчийн дүр төрхийг харуулах үйлдлийг эрс шуурхай бут ниргэнэ.

Хятад Орос олон улсын шударга ёсны талд шуурхай зогсож, дэлхийн улс орнуудын энх тайвныг эрмэлздэг ард түмэнтэй хамт, дайны дараах олон улсын дэг журмыг тууштай хамгаалан, хүн төрөлхтний гэгээн саруул ирээдүйг хамтран цогцлооход бэлэн байна гэжээ.

Хамтарсан мэдэгдэлд тэмдэглэхдээ, Хятад Орос олон хамтын ашиг сонирхлыг бий болгосон, хоёр орны ерөнхий хөгжлийн зорилго уялдан нийцдэг тул хоёр талын олон салбарын хамтын ажиллагааны бах суурийг бүрдүүлсэн юм. Хоёр тал харилцан улс орныхоо бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй тогтвортой байдлыг тууштай дэмжин, гаднын ямарваа хүчин хоёр орны харилцааны хэвийн хөгжлийг хориглож, хоёр орны дотоодын үйл хэрэгт хөндлөнгийн оролцоо хийх оролдлогыг эрс эсэргүүцэж, хөгжлийн замаа бие даан сонгох эрхээ хамгаална.

Хятад Орос хоёр тал хоёр талын худалдааг тогтвортой хөгжүүлж, худалдааны бүтцийг сайжруулна. Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, эрчим хүчний зөөвөрлөлтийг шуурхай нэвтрүүлнэ.

Банк санхүүгийн хамтын ажиллагааны түвшнийг дээшлүүлж, Хятад Оросын хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулна. Аж үйлдвэрийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны боломжийг гүнзгий хайж илрүүлнэ. Олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг иж бүрэн гүнзгийрүүлж, 2030 оноос өмнө хоёр талын хамтын ажиллагааны чанарыг дээшлүүлэн сайжруулна.

Хоёр тал соёл, соёл иргэншлийн олон янз байдлыг дэмжих бөгөөд өвөрмөц байдал нь олон туйлт ертөнцийн суурь хэмээн үзэж, улс орон, ард түмний өвөрмөц үнэт зүйлийн тогтолцоог хүндэтгэнэ.

Олон улсын хуулийг чанд баримтлахыг хоёр тал дахин нотолжээ.

Улс орнуудын ашиг сонирхол, эв нэгдлийг зохицуулах талаар НҮБ гол үүрэг гүйцэтгэхийг хоёр тал хамгаалахын төлөө зүтгэхээ дахин нотлов.

Дэлхий нийтийн стратегийн тогтвортой байдлыг хамгаалан эрчимжүүлэхийн төлөө хоёр тал хамтран холбогдох салбарын сорилт заналхийллийг зохицуулна.

Хятад, Орос, Монголын иж бүрэн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор байгуулах хэтийн төлөвийг хоёр тал өндрөөр үнэлж, коридорын төслийн хүрээн дэх хамтын ажиллагааны гол төсөл, хэрэгжих ажлыг идэвхтэй ахиулах болно. Мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг бүс нутгийн интеграцийн үйл явцад Монгол Улс оролцоход үргэлжлүүлэн туслахаар тохиролцов.

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл