solongonews
Ши Жиньпин дарга сэтгүүлчдэд хандаж үг хэлэв
2016-11-08 11:48
Хятадын сэтгүүлчдийн баяр 17 дахь жилдээ тохиож буй энэ үеэр Хятадын хэвлэл мэдээллийн ажилтны нийгэмлэгийн IX Зөвлөлийн Нэгдүгээр бага хурал буюу Хятадын хэвлэл мэдээллийн шагнал, Чан Жян Тао Фэнь шагнал гардуулах ёслол 7-ны өдөр Бээжин хотноо боллоо.

      ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин тус зөвлөлийн бүх төлөөлөгчид болон шагнал хүртэх сэтгүүлчдийн төлөөллүүдтэй уулзаж чухал үг хэлсэн байна. Тэрээр:

- ХКН-ын хэвлэл мэдээллийн ажлыг сайтар хийж, олон нийтийн яриа хэлэлцээний таатай орчинг бүрдүүлэх нь засаглал явуулах, улс орноо амар тайван байлгах том чухал ажил юм. Намын Төв Хороо хэвлэл мэдээллийн ажлыг дээд хэмжээнд чухалд үздэг бөгөөд намын хэвлэл мэдээллийн ажлыг сайтар хийх талаар тодорхой шаардлага дурдсан. Өргөн олон сэтгүүлчид үүнийг сайн хэрэгжүүлж, төвийн болон шат бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл улам сайн ажиллаж, нам ба ард иргэддээ илүү их хувь нэмэр оруулж, нам, ард түмнийхээ итгэлийг хүлээсэн хэвлэл мэдээллийн ажилтан болох хэрэгтэй гэж хэллээ.

        Ши Жиньпин дарга улс төрийн зөв баримтлалтай байх, олон нийтийн санаа бодлыг зөв хөтлөх, хэвлэл мэдээллийн зөв зорилттой ажиллах, ажлын зөв чиглэлийг баримтлах зэрэг дөрвөн тал дээр өргөн олон сэтгүүлчдэд итгэл найдвар хүлээлгэсэн юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл