Ноён Сүнь Жүншаний мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх хурлын үеэр ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал үг хэллээ. Тэрээр:
- ХКН-ын хүмүүс бол ноён Сүнь Жүншаний хувьсгалын үйлсийн хамгийн гуйвшгүй дэмжигч, хамгийн үнэнч хамтран ажиллагч бөгөөд хамгийн итгэлтэй залгамжлагч юм. Эв санаа нэгдэж болох бүх хүчийг нэгтгэж, дайчилж болох бүх хүчин зүйлийг дайчлан, Ноён Сүнь Жүншань зэрэг хувьсгалчдын тэмцэн хөөцөлдөж байсан ажил үйлсийг хөгжүүлэн урагшлуулах гэдэг нь ноён Сүнь Жүншаний дурсан тэмдэглэх хамгийн сайн үйл ажиллагаа юм гэж хэлсэн байна.
Ли Кэчян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли зэрэг нам төрийн удирдагчид болон бусад олон салбарын төлөөлөгчид бүхий 3000 хүн хуралд оролцлоо.
