solongonews
Шашны салбарынхны хэлэлцүүлэг болов
2025-01-24 12:05
Шашны салбарынхны хэлэлцүүлэг болов

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн БХХ-ны дарга Ван Хүнин 1-р сарын 23-ны өдөр Хятадын шашны нийгэмлэгийн хариуцлагатантай уулзаж, шашны салбарын төлөөлөгчидтэй хамт цагаан сарын баярыг тэмдэглэсэн байна. Ван Хүнин уулзалтын үеэр ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний нэрийн өмнөөс бүх Хятадын шашны салбарынхан болон сүсэгтэн олонд цагаан сарын баярын мэнд дэвшүүлэв.

Ван Хүнин Бүх Хятадын шашны салбарын 2024 оны ажлыг дүгнэж, 2025 оны ажлын талаарх хүсэл найдвараа илэрхийлэв. Ван Хүнин хэлэхдээ, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдлага болгож, Хятадын Коммунист Намын 20 дахь удаагаа сонгогдсон Төв хорооны гуравдугаар бүгд хурлын үзэл санааг сайтар хэрэгжүүлж, шашны ажлын тухай Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал зааварчилгаа , шашны ажлын талаарх Намын Төв Хорооны шийдвэрийг хэрэгжүүлж, Хятадын шашны Хятадын онцлогт чиглэлэийг чанд баримталж, шашны үйл ажиллагааны удирдлагыг бэхжүүлж, шашны эерэг, эрүүл харилцаа тогтоож, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл