Хятад улсын дарга Ши Жиньпин 01-р сарын 13-ны өдөр Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятадад албан ёсны айлчлал хийж буй Гренадын ерөнхий сайд Дикон Митчеллтэй уулзав.

Митчелл Төвөдийн өөртөө засах орны Динри шяньд болсон газар хөдлөлтийн талаар Хятадын засгийн газар болон ард түмнийг гүнээ болгоон тохинуулж буйгаа илэрхийлэв. Үүнд дарга Ши Жиньпин хариу талархал илэрхийлээд:
- Баруун өмнөд нутгийн өндөрлөг бүсэд болсон энэ удаагийн газар хөдлөлтийн үеэр Хятад улс аврах, түр нүүлгэн шилжүүлэх ажлыг богино хугацаанд эрчимтэй дуусгасан, сэргээн босголтын ажлыг ч хамгийн богино хугацаанд хийх болно. Газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажил ялалт байгуулна гэдэгт Хятадын засгийн газар итгэл төгс байна гэж хэллээ.

Дарга Ши Жиньпин: Сүүлийн жилүүдэд Хятад, Гренадын харилцаа тогтвортой хөгжиж, хоёр тал бие биенээ хүндэтгэж, эрх тэгш харьцаж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжин, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хоёр ард түмний найрамдал улам бүр гүнзгийрч байна. Гренадтай хамтаар чармайж, хоёр орны хөгжлийн стратегийн уялдаа холбоог эрчимжүүлж, Хятад, Гренадын хамтын ажиллагаа улам их амжилтад хүрч, хоёр ард түмэнд илүү их үр өгөөж хүртээхэд Хятад улс бэлэн байна онцоллоо.
Митчелл:
- Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Гренад Хятадын харилцаа тасралтгүй гүнзгийрсээр ирлээ. Гренад улс нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх болно. Манай улс хоёр орны харилцаанаас ихээхэн ашиг хүртэж байна, иймээс Хятад улстай хамтын ажиллагаагаа тасралтгүй бэхжүүлэхийг хүсэж байгаа. ХКН ард түмэн төвтэй хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, Хятад улсыг удирдан, хөгжлийн агуу их амжилтад хүрч, хөгжиж буй орнуудад эерэг үлгэр жишээ үзүүллээ, Хятадын засаглалын туршлагаас бид суралцах хүсэлтэй байна. Хятад улс бол дэлхийн өмнөдийн орнуудыг удирдан чиглүүлж, том жижиг бүх орон эрх тэгш байхыг эрхэмлэн, улс орнуудын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, олон улсын үйл хэрэгт үг яриа, үйл ажиллагаа нэгтэй ажиллаж ирсэн бөгөөд улмаар чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятад улстай хэзээд хамт байж, дэлхийн гурван том санаачилгыг хэрэгжүүлэн, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад Гренад улс бэлэн байна хэллээ.
