solongonews
Ши Жиньпин АЧА болон Зэвсэгт цагдаагийн төлөөлөгчдийн нэгдсэн хуралд оролцов
2025-03-08 12:53
Ши Жиньпин АЧА болон Зэвсэгт цагдаагийн төлөөлөгчдийн нэгдсэн хуралд оролцов

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 7-ны үдээс хойш XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын III чуулганы АЧА болон Зэвсэгт цагдаагийн ангийн төлөөлөгчдийн нэгдсэн хуралд оролцон онцлохдоо, Хятад улсын армийн бүтээн байгуулалтын “14 дэх таван жил”-ийн төлөвлөгөөг бүрэн дүүрэн биелүүлж, арми байгуулагдсаны 100 жилийн тэмцлийн зорилтыг товлосон ёсоор биелүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр улсаа хүчирхэгжүүлэх бүтээн байгуулалт, үндэстний сэргэн мандалтын аугаа үйлсийг бүх талаар урагш ахиулахад маш чухал ач холбогдолтой юм. Итгэлээ бэхжүүлж, сорилттой нүүр тулж, чансаатай бүтээн байгуулалтын шаардлагуудыг хэрэгжүүлж, тогтоосон үүрэг зорилтыг товлосон хугацаанд нь биелүүлэх хэрэгтэй гэв. 

Хуралд Жөү Ган зэрэг 6 төлөөлөгч илтгэл тавив, төлөөлөгчдийн илтгэлийг анхааралтай сонссоны дараа Ши Жиньпин чухал үг хэлэв. Хятад улсын цэрэг армийн бүтээн байгуулалтын “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний үүрэг зорилтыг биелүүлэх нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн том системийн дэмжлэгтэй салшгүй холбоотой гэж тэрээр цохон тэмдэглэв. 

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, төлөвлөгөөг хэрэгжүүлэх бүх үйл явцад мэргэжлийн үнэлгээ хийж, хөгжлийн чанар, бүтээн байгуулалтын үр ашиг, системийн байлдааны чадварыг үнэлэн шалгаруулах шаардлагатай. Хяналтыг илүү чухал байранд тавьж, авлигатай хатуу тэмцэх хэрэгтэй гэв.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл