solongonews
Ши Жиньпин даргын тусгай элч НҮБ-ын хөгжлийн санхүүжилтийн хуралд оролцов
2025-07-03 15:57
Ши Жиньпин даргын тусгай элч НҮБ-ын хөгжлийн санхүүжилтийн хуралд оролцов

 

Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай элч, Сангийн сайд Лань Фү-ань Долдугаар сарын 1-нд Испанийн Севилья хотод болсон НҮБ-ын хөгжлийн санхүүжилтийн олон улсын 4-р бага хуралд оролцож, нэгдсэн хуралдааны ерөнхий хэлэлцүүлэгт үг хэллээ.

Лань Фү-ань хэлэхдээ,Хөгжлийн санхүүжилт асар их цоорхойтой тулгараад байгаа нөхцөлд, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, хөгжлийн явц дахь бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх ёстой. Хөгжингүй орнууд хөгжлийн тусламжийн албан ёсны амлалт, цаг уурын санхүүжилтийн үүргээ бүрэн хэрэгжүүлж, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг өмнөд умардын хамтын ажиллагааны чухал нэмэлт зүйл хэмээн үзэж, зохицуулалттай, эмх цэгцтэй хөгжлийн санхүүжилтийн сувгийг өргөжүүлэхийн тулд хөгжлийн олон төрлийн нөөцийг өргөн хүрээтэй дайчлахыг Хятад улс уриалж байна. Мөн хөгжиж буй орнуудын олон улсын санхүүгийн бүтэц дэх дуу хоолойг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийн санхүүжилтийн арга хэрэгслийг түгээн дэлгэрүүлэх, дэлхийн санхүүгийн аюулгүй байдлын найдвартай сүлжээг бий болгох, үр ашигтай, тогтвортой хөгжлийн санхүүжилтийн тогтолцоог сайжруулах шаардлагатай байна. Түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалтыг либералчлах, хялбарчлах, томоохон эдийн засагтай орнуудын макро эдийн засгийн бодлогын сөрөг нөлөөг бууруулж, хөгжлийн санхүүжилтийн нээлттэй, тогтвортой орчныг бүрдүүлэх ёстой юм гэжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл