Үндэстний 25 сая гаруй иргэдийн нандин хүслийг өвөрлөж, өмнөх үеэ уламжлан залгамжилж ирэх маргаашдаа зам нээх түүхэн үүрэг бүхий ӨМӨЗО-ны Төлөөлөгчдийн X Их Хурал 11-р сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Хөххотноо болж, Өвөр Монголын шинэ аян, шинэ хуудсаа сөхлөө.
ӨМӨЗО-ны Төлөөлөгчдийн X Их Хурал Өвөр Монголын чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах эцсийн шатанд ХКН-ын XVIII удаагийн Төв Хорооны VI бүгд хурлын зорилго зорилтыг гүнзгий суралцан хэрэгжүүлэх чухал эринд хуралдсан юм.
Их хурал нь Хятадын онцлогтой нийгэм журмын агуу их тугийг өндөрт мандуулж, Ши Жиньпин даргаар гол болгосон Намын Төв Хороонд цуглан дарга Ши Жиньпиний чухал ярианууд болон улсаа засаж засаг эрхлэх шинэ ойлголт, шинэ үзэл санаа, шинэ стратегийн бодлогыг идэвхтэй хэрэгжүүлэх. Дарга Ши Жиньпиний Өвөр Монголд шинжлэн судлах үеийн чухал ярианы үзэл санааг бүх талаар хэрэгжүүлэх, "Тавыг нэг цогц болгох" ерөнхий төлөвлөлтийг нэгдсэн журмаар төлөвлөн ахиулахын зэрэгцээ "Дөрвөн бүх тал"-ын стратегийн төлөвлөлтийг зохицонгуй ахиулан өнгөрсөн таван жилийн ажлын амжилт, үр нөлөө, туршлагаа эрэгцүүлэн дүгнэх, ирэх таван жилийн ажлын удирдах үзэл бодлого, зарчим шаардлага, зорилт үүргийг шинжлэх ухаанлагаар тогтоож, нэгэн шинэ удаагийн Өвөр Монгол орны Намын Хороо болон Сахилга батыг хянах хороог сонгон гаргалаа. ӨМӨЗО-ны Төлөөлөгчдийн X Их Хурлыг сайн зохион байгуулах нь Өвөр Монголын дээд, доод зэрэглэлийг идэвхтэй удирдан Ши Жиньпин даргаар гол болгосон Намын Төв Хорооны хүрээнд улам нягтран бүлгэмдэж, харилцан туслалцаж, эрэлхэг баатарлагаар урагшлан, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээх шийдвэрт ялалтын төлөө г тэмцэн олох шинэ байдлыг үргэлжлэн бий болгох, үзэсгэлэнт сайхан үзэмжийн орныг цогцлоох шинэ хуудсыг чармайн бичиглэхэд чухал бөгөөд алс хэтийн нөлөө үзүүлэх юм.
ӨМӨЗО-ны Төлөөлөгчдийн IХ Их Хурлын дараах таван жил бол ер бусын таван жил болно. Ээдрээ будлиантай эдийн засгийн байдал, нүсэр хүнд өөрчлөлт хөгжил ба тогтвортой байдлыг батлах үүргийн өмнө Намын Төв Хорооны бат чигч удирдлага доор ӨМӨЗО-ны Намын Хороо, бүх шатны намын зохион байгуулалтын цөхрөшгүй чармайлгаар бүх орны үндэстнүүдийн ард түмний шаргуу хатуужилтай үүдэн бүтээлтээр Өвөр Монголын эдийн засаг тогтвортой хөгжиж, өөрчлөлт нээлт бүх талаар гүнзгийрэн ард иргэдийн амьдралын баталгаа мэдэгдэхүйц сайжирч, ардчилал хууль тасралтгүй бэхжих. Соёлын үйл ажиллагаанууд элбэг баялаг үр бүтээмж, амжилтад хүрч, нийгмийн ерөнхий байдал эе зохицонгуй тогтвортой болж, хүрээлэн буй орчноо улам сайжруулж, намыг чанд зохион байгуулан цэгцлэх ажил цаашдаа гүнзгийрэх, хүмүүст урам зориг хайрласан сайхан үүрэг хуудсыг тушаасан байна. Өвөр Монголын өргөн уудам эх газарт амьдралын эрч хүч бялхаж, хөгжил цэцэглэлт дэлгэрлэлээ.
Таван жилийн турших тэмцлийн хугацаа болон гэрэл цацрангуй үр бүтээл нь:
Өвөр Монгол орны ажлыг сайтар гүйцэтгэхэд заавал эрс бат, зөв оновчтой улс төрийн чиглэлийг баримталж, Намын Төв Хорооноос гаргасан төрийн бодлого, шийдвэрт бодлого төлөвлөлтийг тэр хэвээр нь хэрэгжүүлэн найдваржуулах. Ши Жиньпин даргаар гол болгосон Намын Төв Хороотой үргэлж нэгдэлтэй байх хэрэгтэй; Хөгжил гэгч энэхүү тэргүүн чухал үүргийг зайлшгүй чанд гүйцэтгэж, Өвөр Монголын бодит байдлаас эхлэн бүтээлчээр ажлаа өрнүүлэн, нийгмийн үйлдвэрлэлийн хүчийг тасралтгүй чөлөөлөн хөгжүүлэх хэрэгтэй; Өөрчлөлтийг заавал гүнзгийрүүлж, нээлтийг өргөжүүлэн хуулиар орноо засахыг бүх талаар дэмжиж, бүх орны амьдралын эрч хүчээр бялахсан эмх дэглэмтэй байдлыг цогцлоох хэрэгтэй; Ард түмнийг зайлшгүй гол болгох хөгжлийн үзэл санааг баримтлан бүх сэтгэл, хүчээрээ үндэстнүүдийн ард иргэдэд ашиг хүртээж, иргэдэд ямагт зол жаргалыг бэлэглэх хэрэгтэй. Үндэстнүүдийн их бүлгэмдлийг зайлшгүй бэхжүүлж, харилцан туслалцах журмыг баримтлан бүлгэмдэлтэй эе зохицонгуй тогтвортой улс төрийн байдлыг тасралтгүй бэхжүүлэн хөгжүүлэх хэрэгтэй; Намын удирдлагыг зайлшгүй чангатган сайжруулж, намыг чанд зохион байгуулан цэгцлэх ажлыг бүх талаар сайжруулж, Өөртөө Засах Орны өөрчлөлт нээлт ба орчин үеийн бүтээн байгуулалтад бат бэх баталгаа гаргах хэрэгтэй гэдгийг бидэнд таниулсан байна. Эдгээр ховор нандин туршлагыг бид эрхэмлэн нандигнаж, урт хугацаагаар баримтлан тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэй.
Ирээдүйг төлөвлөж, бид түүхийн шинэ гараагаа эхлүүллээ. Ирэх таван жил бол чинээлэг нийгмийг бүх талаар бий болгох эцсийн цаг үе. Намын Төв Хорооны Өвөр Монголын хөгжлийн тухай хийсэн стратегийн төсөв төлөвлөгөөг бүх талаар найдваржуулах, эх улсын умардын үзэмжийн орныг улам үзэсгэлэнт сайхан болгон бүтээн байгуулах гол зангилааны цаг хугацаа юм. Өвөр Монголын хөгжил мөн ихийг хийж бүтээх чухал стратегийн аз тохиол ирсэн сайхан цаг үед оршиж байна гэдгийг ч олж харах хэрэгтэй. Бид шинийг бүтээлцэж, шинэ ялалтыг тэмцэн олж, цаг үеийн бидэнд тавьсан эрхэм дээд үүргийг биелүүлэхэд цог золбоо, омог сүр, хатан зоригоо хатамжлан шинийг бүтээх, зохицонгуй, цэвэр экологи бүхий, нээлттэй, хамтдаа эдлэх хөгжлийн ойлголтыг бий болгох. Улмаар хөгжил, хүрээлэн буй орчин, ард иргэдийн амьдралын боломжийг баталгаатай болгох шугамыг чанд сахих. Хэлбэрээ өөрчлөн зэрэглэл дэвших, шинэ хэлбэрийн аж үйлдвэржилт, мэдээ мэдээлэл, хотжилт, тариалангийн орчин үе болон экологийн цэвэр хөгжлийг зохицонгуй ахиулж, өөрчлөлт нээлтийг, хуулиар орноо засахыг гүнзгий ахиулан, намыг хянах, намыг чанд зохион байгуулан цэгцлэх хэрэгтэй. Ийм журмаар ажилласнаар сая ард түмний сайн сайхан амьдралын хүсэл эрмэлзэлд нийцэх юм. Мөн чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоох эцсийн шатны агуу их ялалтыг тэмцэж олно.
Үр жимс дэлгэрэн элбэг хураалт олж, эрч хүч, зоригоо хөвчлөн шинэ хуудсыг бичиглэнэм. Төлөөлөгчид улс төрийн эрхэм дээд үүрэг хариуцлагаа сайн гүйцэтгэж, үзэл бодлоо нэгтгэсэн, бүлгэмдэн дэвшсэн их хурал болгон хуралдуулж, үнэнийг баримталж бодит байдлыг эрхэмлэсэн, нээлт хийж шинийг бүтээсэн их хурал болгосон байна.
