solongonews
Ши Жиньпин дарга Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв
2025-05-27 11:02
Дарга Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэлээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 26-нд Фу Дань их сургууль байгуулагдсаны 120 жилийн ойд зориулан баярын захидал илгээж, нийт багш, оюутан, ажилтан, өргөн олон төгсөгчдөд халуун баяр хүргэв.

Тэрээр баярын захидалдаа: Өнгөрсөн 120 жилийн хугацаанд Фу Дань их сургууль нь цаг үетэй хөл нийлүүлэн алхаж, эх оронч уламжлал, сургуулийн сайн сайхан хэв маягийг бий болгож, олон тооны гарамгай авьяас чадварлаг хүмүүсийг бэлтгэн хүмүүжүүлж, бүтээлч үр дүнд хүрч, үндэсний бүтээн байгуулалт, үндэстний хөгжил дэвшилд эерэг үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.

Ши Жиньпин дарга мөн:

- Фу Дань их сургууль шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааны дагуу үе үеийн оюутныг бэлтгэн хүмүүжүүлэхийг баримталж, боловсрол, шинжлэх ухааны судалгааны салбарын өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, бие даасан шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, бие даасан авъяас чадварыг хөгжүүлэх харилцан үйлчлэлийг дэмжих, философи ба нийгмийн шинжлэх ухааны мэдлэгийн инновац, онолын инновац, арга зүйн инновацыг дэмжихэд анхаарч, үндэсний томоохон стратеги болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үйлчлэх чадавхийг тасралтгүй сайжруулж ирсэн юм гэж онцоллоо.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл