Дарга Ши Жиньпин 8 дугаар сарын 29-ний үдээс өмнө стратегийн туслах цэрэг ангийн байгууллагад ажиллаж, хүчирхэг чанга орчин үеийн стратегийн туслах цэрэг ангийг байгуулах хэрэгтэй гэж чухалчлав.

Стратегийн туслах цэрэг ангийг өнгөрсөн жилийн сүүлчээр намын төв хороо ба цэргийн явдлын хорооны улсын батлан хамгаалалт болон цэрэг ангийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх шийдвэр бодлогыг үндэслэн байгуулсан юм. Ши Жиньпин дарга стратегийн туслах цэрэг ангид туг олгохын хамт стратегийн туслах цэрэг ангийг дээд хэмжээгээр чухалчилж, маш их хүсэл эрмэлзэл тавьжээ.

Тэрээр онцлохдоо: - Стратегийн туслах цэрэг анги бол улсын аюулгүй байдлыг хамгаалж, шинэ маягийн байлдааны хүч мөн, манай цэргийн хамтран байлдах системийн чухал тулгуур хүч мөн. стратегийн туслах цэрэг анги нь цаг мөч биднийг хүлээхгүй гэсэн үзэл санаагаар түүхийн хүнд үүргээ хариуцах хэрэгтэй, стратегийн туслах цэрэг ангийн инновацийн хөгжлийг түргэтгэх хэрэгтэй гэжээ.
