solongonews
”Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт өгөөжтэй байна
2016-08-16 21:06
”Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт өгөөжтэй байна.

Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Жао Чэньшинь 16-ны өдөр хэлэхдээ: - "Нэг бүс нэг зам"-ын байгуулалтад их талыг нэгдэлтэй удирдан, ажил хэрэгч байх зарчмыг мөрдөж, гол чухал талд анхаарал хандуулж, улс орны онцлогт тохирсон төслүүд хэрэгжүүлж ирснээр баялаг үр дүнд хүрч байна" гэжээ.

Нэгд, стратегийн холболтыг эрчимжүүлэн, хамтын ажиллагааны асуудлаар тохиролцоонд хүрцгээсэн юм. Хятад улс зам дагуух улс орнуудтай харилцаа холбоогоо эрчимжүүлэн, стратегийг холбох, хөтөлбөр боловсруулах зэрэг ажлыг дорвитой ахиуллаа.

Хоёрт, дэд бүтцээр холбогдох ажлыг эрчимжүүлэн, эх газар, далай тэнгисийн зам сувгийн байгуулалтыг нэмэгдүүлсэн юм. Хятад, Монгол, Оросын эдийн засгийн бүсийн чиглэлээр Орос, Монголтой боомтын хамтын ажиллагааны ерөнхий гэрээнүүдийг тохиролцож, Хятад Монголын хилийн Өлзий боомтыг гадаадад нээлттэй болгосон. Ази Европын эх газрын эдийн засгийн шинэ бүсийн чиглэлээр, "Хятад-Европ чиглэлийн төмөр зам тавих төсөл"-ийг сурталчилсан. Ши Жиньпин даргыг Польшид айлчилж байсан хугацаанд, Хятад-Европ чиглэлийн төмөр зам тавих төслийн асуудлаар эхний тохиролцоонд хүрсэн юм.

Гуравт, үйлдвэрийн хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөтгөлөө.

Дөрөвт, хүчээ нэгтгэн хамтдаа байгуулах асуудлаар талууд тохиролцоонд хүрч чадсан учраас "Нэг бүс нэг зам"-ын байгуулалт өгөөжтэй байна" гэдгийг Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Жао Чэньшинь онцлон дурдлаа.

 

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл