2014 оны цагаан сарын өмнөхөн Ши Жиньпин дарга өвөрмөц сайхан өнгө үзэмжтэй Өвөр Монгол оронд айлчлан ирсэн билээ. Улмаар Өвөр Монгол орны бодит байдалд яв цав зохицсон иж бүрэн үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг тогтоож өгсөн юм. Энэхүү өргөн уудам нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа ард иргэд дарга Ши Жиньпиний хүсэл найдлагыг чандлан санаж, сахин бараалж харилцан туслалцаж, хамтдаа хүчин зүтгэж, цуцалтгүй урагшлан, хурдан моринд ташуур нэмэх адил бүх улсын умардын үзэмжит орноо улам үзэсгэлэнт сайхан болгон цогцлоохоор хичээн ажиллаж байна. Хөгжлийн хэлбэрээ өөрчилж, шат ахиулан дэвшүүлэх алхмаа түргэсгэн, гадаад нээлтийн олон талт төлөвлөлтийг бий болгоно. Мал аж ахуй, газар тариалангийн орчин үеийн дүр төрхийг биелүүлэх итгэлээ зузааруулна. Өвөр Монгол орон Ши Жиньпин даргын хүсэл найдлагыг бат санаж, умардын үзэмжийн орноо цогцлооход хөгжлийн бат бэх суурийг тавина.
Өнөөдрийн Өвөр Монголд хөгжлийн хэлбэрээ өөрчилж, шат ахиулан дэвшүүлэх алхам эрс чанга, ид хүчтэй байна. Дарга Ши Жиньпин Өвөр Монгол оронд судлан хянахдаа “Аж ахуйн хөгжлийн хэлбэрээ хүч тавин өөрчилж”, “Олон ишт хөгжил, олон талын тулах хүчтэй орчин үеийн аж үйлсийг бий болгон ахиулах хэрэгтэй” гэсэн санаачилга гаргав.
“Хөгжлийн явцад хэлбэрээ өөрчлөн шат ахиулан дэвшүүлэх явцад уламжлалт хөгжлийн арга замд түшиглэх явдлыг багасгаж, шинийг санаачлахыг хөдөлгөх хүч болгох. Улмаар өөрчлөлт нээлтээр хөтлөн дагуулах, аж үйлдвэрлэлийн болон хөрөнгийн бүтцийн хэлбэрийг өөрчлөх зэргийг идэвхтэй ахиулах хэрэгтэй.” “Бид ажнай хүлэгтээ мордоод, хахир өвлийг өнтэй давж, урьхан хаварт болзоо тавин, баян намартаа бүтээл үрлүүлж, Өвөр Монголын том хэмжээний аж үйлсийн хөгжлийн гэгээн саруул ирээдүйг гар нийлүүлэн үүдэн байгуулъя. ”Өөртөө Засах Орны Намын хорооны дарга Ши Жиньпиний “Өвөр Монголын том хэмжээний үйл ажиллагааг танилцуулах хурал-2016”-ын үеэрх яриа нь Өвөр Монгол орон нэгэн шинэ ээлжийн том хэмжээний аж үйлдвэрлэлийн техник мэргэжлийн хувьсгал болон аж үйлдвэрлэлийн хувьслын өмнөх эгнээнд хошуурсныг харуулсан. 2016 оны 8 дугаар сарын 31-нд илчит зуухыг нураан буулгах ажил албан ёсоор эхэлсэн явдал нь бүх улсын болд дамартай холбогдох ажлыг өрнүүлснээс хойш нурааж буулгасан хамгийн том өндөр илчит зуух бөгөөд дамар хайлуулах энергийг 133 түмэн тонноор багасгах болно. Илүүдэж байгаа үйлдвэрлэлийн чадварыг багасгаж, хэлбэрийг нь өөрчлөх явдлыг ахиулах нь нэг талаар Өвөр Монголын зориг цөс гэж хэлж болох юм. Мэргэжлийн шинэчлэлтээр дамжуулан нэг хэсгийг шат дэвшүүлэн, нийлүүлж дахин байгуулахаар дамжуулан нэг хэсгийг нь нийтгэж, гадаад хөрөнгө оруулалтаар дамжуулан нэг бүлгийг шилжүүлж, эрс чанга баримжаагаар хэмжин нэг хэсгийг шилдэг болгож, төрийн бодлогыг төгөлдөржүүлэн нэг хэсгийг дэмжинэ. “Таван нэг бүлэг”-ийн шинэ төрийн бодлого аж үйлсийн хэлбэрийг өөрчлөн шат ахиулан дэвшүүлэх хүслийн жигүүрийг дэлгэжээ.
Өвөр Монгол орон хуучин орон сууцуудыг өөрчлөхөд мөнгөөр үнэлэн бодож төвхнүүлэх аргыг хэрэгжүүлж байна. 2016 оны 11 дүгээр сарын эцсийг хүртэл бүх орон даяар 233 мянган хуучин орон сууцыг өөрчилж, мөнгөөр үнэлэн бодож төвхнүүлсэн нийт 175 мянган орон сууц бий. Энэ маягаар төвхнүүлсэн харьцал нь 75 хувьд хүрч, бүх улсын дундаж хэмжээнээс давсан байна. 2016 онд Өвөр Монгол оронд 86 мянган малчид, тариачид хот суурингийн өөрийн орон сууцандаа суурьшаад байгаа юм. Ирээдүйн тухай гэвэл Өөртөө Засах Орны Х удаагийн Намын Төлөөлөгчдийн Их Хурлаас нэн бодитой арга хэмжээ дурдан гаргав. Үүнд, давуу талаа хөгжүүлэх, дутуугаа нөхөх ажлыг хамтад нь хэрэгжүүлэх. Хадгалалтын хэмжээнд зохицуулалт хийх ба шилдэг нэмэгдлийн хэмжээг биелүүлэхийг хамтад нь авах зарчмыг баримталж, эх баялгийг боловсруулан өртгийг нэмэгдүүлэх зэрэг болно. Энэхүү том ажлыг сайтар хэрэгжүүлнэ. Өвөр Монгол орон дарга Ши Жиньпиний “Мал аж ахуй, газар тариалангийн орны ажлыг идэвхтэй ахиулах” чин сэтгэлийн хүсэл найдлагыг бат хэрэгжүүлэн мал аж ахуй, газар тариалангийн хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтийг чухалчлан, мал аж ахуй, газар тариалангийн аж үйлсийн болон бусад системүүдийг түлхүү сайжруулж, орчин үеийн идэвхтэй их хүчээр ахиулж байна. 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Шинэзеландаас зуу гаруй ачааны машин тэрэг оруулж авчирсан. 2500 шилдэг үүлдрийн ангис үхэр болон шимендар үнээ тээж, Шилийнгол аймгийн хэсэг гол мал аж ахуйн талбайд оруулав. Шилийнгол аймгийн мал аж ахуйн хөгжлийн хэлбэрээ хувируулж, шат ахиулан дэвшүүлэх нь басхүү нэгэн ахицтай алхам байв. 2016 оны 9 дүгээр сард Өөртөө Засах Орны Намын хорооны ерөнхий дарга Ши Жиньпин Шилийнгол аймгийн Да Зуван Юан үхэр, хонины махны аж үйлдвэрлэлийн хүрээлэнд судлан хянаж, танилцах үеэр хэлсэн яриа нь аж ахуйлалт зоригжуулал болсноор барахгүй, цаашилбал Өвөр Монголын мал аж ахуйн зах зээлтэй уусалцаж, дэлхий дахинд хандах тухай удирдлага болох юм.
Мал аж ахуй, тариалангийн орны төлөвлөлтийг шилдэг болгож, тарьж тэжээх бүтцийг идэвхтэй зохицуулан амуу будааны, малын ашиг шимийн болон шилдэг чанарын малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүний аж үйлсийн орон бүс болон өргөн дэлгэр хэрэглэгдэх малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүний гол гаралтын орныг бүтээн байгуулах хэрэгтэй. Мал аж ахуйн хөгжлийн хэлбэрийг хувируулж, тал нутгийн мал аж ахуйг баттай хөгжүүлэн, тариалах орны мал аж ахуйг идэвхтэй хөгжүүлнэ. Сүү, мах, ноолуур зэрэг давуу онцлогт аж үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хэрэгтэй. Мал аж ахуй, газар тариалангийн хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтийг ахиулж, мал аж ахуй тариалан, ус арвилах мал аж ахуй тариалан, үр ашигт мал аж ахуй тариалан зэргийг цэвэр байгальлаг хөгжүүлэх хэрэгтэй. Мал аж ахуйг аж үйлдвэржүүлэн хөгжүүлэхийг баримталж, шинэ хэлбэр, шилдэг чанарын төрөл тэмдгийг олшруулах хэрэгтэй. Хөгжлийн хэлбэрийг өөрчилж шат ахиулан дэвшүүлэх нь тулгам бөгөөд идэвхтэйгээр нээн хөгжүүлэх шинэ байдал нь нэгэнт үндэс суурь тавижээ. Өндөрт зогсон алсыг бараалж хөгжлөө сайжруулна. Өвөр Монгол оронд олноос түрүүлэн оргилд гарах омог зоригийг төрүүлж, дотоод хуурайн нээлттэй Өвөр Монголын загвар бэлэн болоод байна. Энэхүү омог зориг нь Ши Жиньпин даргын хэлсэн “Өвөр Монголоосоо гарч” хөгжлөө урагшлуулах заавраас эхлэлтэй. Дарга Ши Жиньпиний хэлсэн: - Нээлтээр дамжиж өөрчлөлт хөгжлийг ахиулах”, “Өвөр Монголыг манай улсын умардад нээлт хийх чухал бэхлэлт болгон бүтээн байгуулах” чухал заавраас гаралтай. Өөртөө Засах Орны Х удаагийн Намын төлөөлөөгчдийн Их Хурлын өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэх стратеги бодлогын байрлуулалтаас эхлэлтэй. “Улам илүү бат чанга цөс зоригоор өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, нэн илүү өргөн уужим алсын хараагаар дотоод, гадааддаа олон талт нээлтийг өргөжүүлэн, их өөрчлөлт, нээлтээр дамжин бүх нийгмийн үүдэн бүтээх урам зоригийг хөгжөөж, бүх цар хүрээн дэх хөгжлийн орон зайг өргөжүүлэн аж ахуй нийгмийн хөгжлийн хөдөлгөх хүч, амьдралын хүчийг тасралтгүй нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн байна.
2016 оны 9 дүгээр сард Эрээн хотоос Замын-Үүд рүү нэвтрэх засмал замын хянан шалгах газрын хоёр талд байгуулагдсан Хятад, Монголын аж ахуй худалдааны хамтралцааны зах зээл нээлтээ хийв. Маш олон шилдэг чанарын, хямд үнэ бүхий бараа бүтээгдэхүүн Хятад, Монголын худалдан авагчид болон жуулчлагчдад хялбар дөхөм, ханамжтай үйлчилгээ үзүүлэв. 2016 оны 12 дугаар сард дөрвөн том ачааны машин Манжуурын ерөнхийлсөн гаалийг батлах боомтоор нэвтрэн өнгөрч, аажмаар тус тойрогт оров. Энэ нь Манжуурын ерөнхийлсөн гаалийг батлах тойрог нь албан ёсоор боомтын ажлаа эхлүүлснийг харуулж байгаа юм. Өвөр Монголд одоо бүх төрлийн 20 хилийн боомттой, манай улсын гадаадад хандуулсан хилийн боомтын тоогоор хамгийн олон байгаа муж, орны нэг нь болсон байна. Үүнд, Манжуурын хилийн боомт болон Эрээний хилийн боомт нь Хятад, Оросын хоорондох 70 хувийн хуурай замын бараа зөөвөрлөх хэмжээ болон Хятад, Монголын хоорондох 95 хувийн бараа зөөвөрлөх хэмжээг хариуцаж байна. 2016 оны 6 дугаар сард Ташкент хотод зохиогдсон Шанхайн хамтралцааны зохион байгуулалтын бүрэлдэхүүн Улсын тэргүүн нарын хэрэг эрхлэх хурал дээр Хятад, Орос, Монгол гурван улсын аж ахуйн хонгил байгуулах төлөвлөлтийн хөтөлбөрт тус гурван улс хамтдаа гарын үсэг зурсан юм. Улмаар Хятад, Орос, Монгол гурван улсын стратеги бодлогын хэрэгжилтэд шинэ байдлыг нээж өгсөн байдаг. “Аж ахуйн хонгил” байгуулагдахад гурван улс аж ахуйн орон бүсийн маягийн нөлөөлөх үйлчилгээ үзүүлж, зүүн хойд Ази, Европ Ази зэрэг өргөн дэлгэр орон бүсийн аж ахуйн холбоолол хамтралцааг биелүүлэх болно. Хойшдын таван жилд Өвөр Монголын гадаад нээлт хийх зорилт улам тодорхой боллоо. “Умардад нээлт хийх бэхлэлтийн бүтээн байгуулалтын хэрэгжилтийг чанартай, ахицтай болгож, улам их хэмжээнд ба улам өргөн цар хүрээнд бүх улсын хөгжилтэй уусалцан, дэлхийн даянд танигдаж, бүх талаар нээлтээ өргөжүүлсэн шинэ байдлыг бүрдүүлнэ.
Дотооддоо найман муж, оронтой холбогдсон, гадагшаа Орос, Монголтой холбогдсоноороо байршлын давуу талтай. Өвөр Монгол орон оргилом бадрангуй сэтгэлээр орон бүсийн давуу талаа гүйцэд харуулсан арга хэмжээг тогтоож гаргалаа. “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт, Бээжин, Тяньжинийг хөгжүүлэх, Хөхмөрний аж ахуйн бүсийн бүтээн байгуулалт зэрэг улсын хөгжүүлэлтийн стратеги бодлоготой санаачилгаараа уусалцах ба үйлчилж, нээлт хийн чөлөөтэй хамтран ажиллах хэв маягийн аж ахуйн хөгжлийн төвшнийг дээшлүүлнэ. Өвөр Монголын энэхүү хөгжлийн халуун элгэн хөрс дэлхийг багтаах уужим цээжээрээ найман зүгтээ харгуй замын хүйс болж хөгжинө. Сэтгэл зүрхэндээ ямагт ард олноо бодож, ард иргэдээ чинээлэгжүүлэх, орноо хүчирхэгжүүлэх ажлыг зэрэг чухалчлан тэргүүнд тавихыг баримтална. Өвөр Монгол орны хүсэл найдлага, умардын үзэсгэлэнт сайхан үзэмжийн орныг баяр жаргал бялхсан сүрлэг сайхан тал нутаг болгон бүтээн байгуулах нь өвлийн хүйтэн уур амьсгал тал нутгийн хөвгүүд, охидын оргилом халуун омог зоригийг цуцааж хэрхэн чадах. Халгим цалгим итгэл хүсэл нь өргөн уудам тал нутгийг донсолгож, гал халуун эрч зориг 2500 түмэн үндэстнүүдийн ард түмний сэтгэлд үелзэн давалгаална. Ши Жиньпин дарга:
- Ард иргэдийн амьдралыг батлан сайжруулахад чухалчлан анхаарах, “Нэг гэр нэг өрх” цаашилбал, нэгэн хүний үндсэн амьдралын асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол бид сэтгэл амар сууж болохгүй. Олон түмний зол жаргалтай амьдрах хүсэл биелээсэй гэж хүсэж байгаа бол бид эрхбиш өчүүхэн ч алгуурлалгүйгээр олон түмнийг дайчлан чармайн хичээх хэрэгтэй гэсэн чухал заавар нь тал нутгийн түг түмэн охид, хөвгүүдийн урам зоригийн ундрал болсон байна. Намын хорооны нэгэн шинэ ээлжийн удирдах багийн “Ард түмнээр гол болгох” түүхт үүрэг нь тал нутгийн үй олон хөвгүүд, охидын зол жаргалант амьдралын бат чанга баталгаа боллоо.
“Ард иргэдийн амьдралын хорио шугамыг бат сахих нь даруй иргэдээ чинээлэгжүүлэх, орноо хүчирхэгжүүлэхийг аль алийг нь чухалчилж, ард иргэдийнхээ амьдралыг чинээлэгжүүлэхийг тэргүүнд тавихыг эрс баримталж, харгалзлын болон үндсэн чанартай, бүхнийг уудлах чанартайгаар ард иргэдийн амьжиргаанд анхаарч, чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх аянд нэг хүнийг ч эгнээнээсээ хоцроохгүй байх явдал болно”. Эзнээ хошууны тойрмын тоорой гацааны намын үүрийн дарга Хэ ган:
- Олон түмэн “Тодорхой байх”-ыг хамгаас чухалчилдаг гэж танилцууллаа. Ард иргэдээ дайчлан гацааныхаа нурах шахсан байр байшинг шинэчлэн засаж, малчин түмэн олондоо боловсрол хүртээнэ … Сонгосон арга нь зөв, данс тооцоогоо оновчтой бодож чадвал чинээлэгжихгүй гэх явдал огт алга. Үндэстнүүдийн ард иргэдийн буян жаргалыг нэмэгдүүлэх уриа орон даяар цуурайтна. Цаашдын ирээдүйн таван жилд Өвөр Монголын ард иргэдийн амьдралын зорилго гэгээ татсан гэрэлт цамхаг шиг урагшлалтын замыг дурайтал гэрэлтүүлнэ. “Иргэдийн амьдралын төвшнийг дахин дээшлүүлнэ. Ядуурлаас ангижруулах ажил үүргийг амжилттай биелүүлж, орлогын зөрөөг багасган, дундаж орлоготой иргэдийн харьцлыг нэмэгдүүлж, хот сууринд адил тэгш байлгах олон нийтийн үйлчилгээний системийг улам бүрэн төгөлдөржүүлэх, хот хөдөөгийн суурин иргэдийн орлого ба үндсэн олон нийтийн үйлчилгээг бүх улсын дундаж төвшинд хүргэнэ”. “Иргэдийн амьдралыг сайжруулах ба батлахад хөрөнгө мөнгө зарцуулна. Гэвч зөвхөн хөрөнгөнд түшиглэж бүтээнэ гэдэг явцуу”, дүрэм тогтоолыг төгөлдөржүүлж, ажил үүргээ сайжруулах, ард иргэдийн амьдралын суурь ажлыг улам сайн хэрэгжүүлэн бодит ажлыг сайтар хийх хэрэгтэй. Дарга Ши Жиньпиний хүсэл найдлага ба Өөртөө Засах Орны Намын хорооны уриалгыг хэрэгжүүлнэ. Дүчюван шянь шинийг үүдэх санаачилгаараа ард олонд таашаагдсан сайн арга бодлого гаргажээ. Зохих хөдөлмөрлөх чадвартай, баяжин чинээлэгжих хүсэлтэй ядуу буурай тариачдыг хүрээлэн тойрогт нүүлгэн хүнсний ногоо тарих үйл ажиллагаа эзэмшүүлж, үр бүтээмж гаргав. Нэг тариачин өрх дүүрэгт нүүж ирвэл нэг суурь иж бүрэн дулаан хүлэмж эзэмших эрх олгоно. Энэ бол ашиг хүртэх анхны өрх. Нүүдлийн өрх нь суурь байшинтай байсан бол тус тосгоны нурах аюултай байр байшинг үнэ төлбөргүйгээр хувьчилж өгнө. Энэ бол халамж хүртэх хоёр дахь өрх. Нурах аюултай байр байшинг тосгоны зөвлөлөөс нь нурааж орон сууцны газар болгоно. Энэ нь халамж хүртэх гурав дахь өрх, нүүсэн өрхүүдийг даачилж байсан тариалангийн газрыг тосгоны бусад тариачинд шилжүүлэн өгч, тосгондоо үлдсэн тариачны тариалангийн газар эзэмшлийн хэмжээ ба орлогыг нэмэгдүүлнэ. Энэ бол халамж хүртэх дөрөв дэх өрх.
Хүрээлэн дүүрэгт нүүж ирсэн 496 ядуу буурай өрх 2016 оны жилийн эцэс гэхэд бүгдээрээ ядуурлаас ангижирчээ. Өвөр Монголын бүх шатны Намын хороо, Засгийн ордны хамгийн чухал зорилт болох ард иргэдийн амьдралын тухай, Өвөр Монголын 80 гаруй мянган ядуу буурай иргэдийг ядуурлаас ангижруулах явдал юм. 2017 онд харьцангуйгаар ядуу хүчирдэлтэй байдлыг үгүйсгэж, 26 Өөртөө Засах Орны зэрэглэлийн ядуу буурай хошуу шянийг ядуурлаас ангижруулж, 803 мянга гаруй данс бүртгэлээ тэмдэглэж, 31 улсын зэрэглэлийн ядуу буурай хошуу шянийг ядуурлаас нь ангижруулна. Иргэдийн амьдралыг батлан сайжруулахад эцсийн цаг гэж үгүй, харин тасралтгүй үргэлжлэх шинэ эхлэлийн цаг л байдаг. Өөртөө Засах Орны Х удаагийн Намын Төлөөлөгчдийн Их хурал орон Өвөр Монголын омголон жавхаат шинэ аяныг эхлүүллээ. Чадлынхаа чинээгээр чармайхын зэрэгцээ харилцаад түшиглэн хөрөнгө оруулах эрчмийг улам чангаруулж, ядуурлаас ангижруулах ажлыг гол болгож, сурган хүмүүжил, соёл, ажил олголт, орлогын зохицуулалт, эм эмнэлэг эрүүл хамгаалал, орон сууцны баталгаа зэрэг ажлыг нэгдсэн байдлаар тохируулан сайтар хийнэ. Нийгмийн баталгааны дүрмийн системийн байгуулалтын түргэтгэн, үндсэн олон нийтийн үйлчлээний хангалтын чадвар болон чанарыг дээшлүүлж, нийгмийн аюулгүй байдлыг бат сахиж, үндэстнүүдийн ард иргэдэд өөрчлөлт хөгжлийн үр бүтээлийг маш сайн хүртээх хэрэгтэй. 2017 он шинэ эриний уриаг хангинуулж, түүхийн шинэ эхлэлтийн цаг болж буй дашрамд ийм нэг хэсэг тоо баримт бид бүхнийг урамшуулна. Манай орны хот суурингийн шинээр нэмэгдсэн ажилд орсон хүний тоо 26084-д, малчид, тариачдыг нүүлгэн шилжүүлж ажил олгосон хүмүүсийн тоо 257 мянгад хүрсэн байна. Энэхүү тоо баримтууд түг түмэн гэр бүлд хязгааргүй баяр баяслыг авчирчээ. Мөрөөдлөө биелүүлэх явцдаа хатуужилтай, бодитой ажиллах шаардлагатай. Хүслээ биелүүлэх замд үнэнч шударга байж хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Монгол морины эрч хүчээр ажил үйлсээ, намын тугийг өндөрт мандуулан, Өвөр Монгол орны ард иргэдийн хүсэл найдлагыг бат санан, цуцалтгүй урагшилж умардын үзэмжит орны сүр жавхаат маргаашийг угтан хүслээ зорих зам агуу их зорилго зорилтын урамшуулалтай салшгүй холбоотой байна. Ши Жиньпин дарга “Намын бүтээн байгуулалтын ажлыг сайтар хийх нь бүх зүйлийн ажлыг сайтар хийхийн үндсэн баталгаа юм”, “Бид ажил хийж үйл ажиллагаа эрхлэхэд тэсвэр хатуужилтай тэмцэх, цуцалтгүй урагшлах хэрэгтэй” гэсэн уриалга зааварчилгаа өгсөн юм. Дарга Ши Жиньпиний “Үндсэн баталгаа” болон бүх орны өргөн олон намын гишүүн, удирдлагууд хүнд бэрхээс айж эмээхгүйгээр сэтгэлээ нэгтгэн хүчээ хамтатгасан яруу туульсыг бичиглэжээ! Дарга Ши Жиньпиний “Монгол морины эрч хүч”-ийг ямагт санаж, бүх орны өргөн олон намын гишүүн, удирдлагууд “Хатуужилтай, бодитой ажиллан хариуцлага үүрэглэж, үнэнч шударгаар хандив өргөж”, сахин бараалж харилцан туслалцсан хүмүүсийн сэтгэл хөдөлгөм үйл явдлуудыг дараалан бичиглэлээ! Эзнээ хошуунд ийм нэгэн настан бий. Түүнийг Сөө гэдэг. Тэтгэвэртээ гарсны дараа амар жимэр амьдралаа өргөж, арван жилийг нэг л өдөр мэт өнгөрөөн элсэрхэг говь газрыг бат сахиж, цөлжилтийг сааруулан ойжуулж, нутаг усныхаа байгалийн хүнд хэцүү орчин тойрныг сайжруулсан. Тэрээр Эв хамт намын эгэл жирийн нэгэн гишүүний хувиар ганцаараа нэлгэр элсэрхэг Хар хотод арав гаруй жил сууж, 100 мянган ширхэг тоорой мод тарьсан байна. Настан гуай:
- Эргэн тойрны элсний нүүдэл маш ширүүн байдаг. Хийсэж ирсэн хамхуул хог нь овоороод хотын хэрэм мэт өндөр болчихдог гэж ярьж байсан юм. Хаврын салхинд мод тарьж, зуны халуунд модоо усалсаар арван жилийн нүүр үзлээ. Хүнд үү? Мэдээж хэрэг хүнд хэцүү! 100 мянга гаруй мод тарьлаа. Чанга уу? Мэдээж хэрэг чанга хатуу! Гэвч “Дэлхий дээрх аливаа явдал гэгч хянамгай хандахад л бодитой болдог, хянамгай хандахад л гүнзгий болдог, хянамгай хандахад л баттай болдог” гэдгийг битгий мартаарай. Одоо эргэн тойрны цөлжилтийн байдал нэгэнт сайжирч, Хар хотын буурь хамгаалагдсан. Эргэн тойрны олон түмэн ч мөн түүнийг даган мод тарьсаар байна. Бодит үйл ажлаараа Алшаагийн энэхүү балар элсэн говьд байгаль орчноо хамгаалж, нутаг усаа өнгөжүүлэв. Сөө бол өргөн олон удирдах ажилтнууд, ард түмний шилдэг төлөөлөгч. Мөн намын гишүүн удирдлагуудын итгэл бишрэлээ бат сахиж, харамгүй зориулсан тэргүүний нийтлэг жишээ. Өвөр Монголд Сөө настан шиг “Хатуужилтай ажиллаж бодитой ажилласан” шилдэг намын гишүүн бас маш олон бий … Ажилсаг хөдөлмөрч хүн нэг бүрийн ард монгол морины эрэмгий чанар, эрч хүч бий. Мөрөөдлөө биелүүлэх аянд бид үнэн бодитой ажиллах хэрэгтэй. Хүслээ биелүүлэх замд бид зоригтойгоор хариуцлагаа ухамсарлаж, идэвхтэйгээр үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Жан Жан Буу бол бүх улсын “5 · 1”-ийн хөдөлмөрийн медаль хүртэгч, бүх улсын үлгэр жишээч хяналтын дараа Өвөр Монголын Өөртөө Засах Орны шилдэг эв хамт намын гишүүн болно. Тэрээр сурвалжлага өгөхдөө:
- Зайлахгүй, загнахгүй, төвөглөхгүй, түлхэхгүй” байдлаараа ард олноороо түүнийг шарханд нь шавар наалдсан ч шантрашгүй ажилладаг сайн удирдлага хэмээн магтдаг. Тэр бол олон түмний түшиг тулгуур.
“Зарчмыг баримтлан, зоригтойгоор хариуцлага үүрэглэх бол намын удирдлагын зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай үндсэн хэв чанар юм. Хэдий их үүрэг хариуцвал төдий их үйлсийг бүтээж чаддаг”. Чухам ингэж хариуцлагыг зоригтой үүрэглэдэг учир Жан Жан Буу ажил үйлстээ амжилт гаргажээ. Эгээ л нүүдлийн галуу шиг түрүүч галуу нь зам нээн урагшилдагтай адил. Энэ нь басхүү нэгэн хариуцлага, нэгэн үүрэг, нэгэн хувь хандив урамшуулал болох юм. Олон жилийн туршид Жан Жан Буу бүх хошууны 298 тосгон бүхэнд хүрч, захидал сурвалжилага, яаралтай тулгамдсан асуудлыг 200 гаруй удаа шийдвэрлэжээ. Үүнд, “Мал аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн болон тариалах орон, малчин тариачин”-тай холбогдсон захидал сурвалжлагын тухай хэрэг 80-аас дээш хувийг эзэлж, гомдол гаргасан хэрэг ба шат алслан дээш заалдсан гэрэг нэг ч гараагүй. Тал нутгийн сайн хөвгүүн, үндсэн шатны эв хамт намын гишүүн жаргалыг бид хэзээ ч мартаж чадахгүй. Тэрээр малчин түмнээ догдлуулсан юм. 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баруун Үзэмчин хошууны Горхон сууринд тал нутгийн их түймэр гарсанд Жаргал улс орон, өргөн түмнийхээ амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг, бусад нөхдөө хамгаалж галын аюулаас зайлуулахын төлөө аюул түгшүүрийг үл хайхран амиа өргөсөн нэгэн. Дүрэлзэх түймрээс аврах багийн өмнө эгнээд баатарлагаар орж амиа өргөсөн юм. 56 дэвтэр өдрийн тэмдэглэлийг нь давхарлаж тавивал нэг метр шахам өндөр бөгөөд Жаргалын 20 жилийн турших ажил үйлсийнх нь бодит тэмдэглэл байдаг. Хятадын мөрөөдлөөс нийгэм журмын гол өртгийн үзэл гэж тэрээр бодит ажил дундаа алс хэтийн хүсэл зорилгоо бараалсан байна … Айлын нурах шахсан хуучин байшинг өөрчлөн засах, цахилгаан нэвтрүүлэх, зам засах, цаашлаад үертэй тэмцэж аюулаас аврах, хороо саравч барьж бэхлэх, аж үйлдвэржүүлэх, шинжлэх ухаанлагаар арчилж тэжээх, хоршоо байгуулах, малчид тариачдыг дагуулан баяжих замаар замнах гэх зэргээр жаргал зоригтойгоор шинийг үүдэж, туршилт хийн хариуцлагаа ухамсарлаж явсан. Жаргал үндсэн шатны намын гишүүн удирдлагын хувьд намын зорилтыг ямагт бат санаж, чанга журамтай намч чанар, эрс хатуу итгэл зориг болон хоёргүй хандив өргөх бодит үйл ажиллаагаараа эв хамтын оюун санааны яндашгүй хүчин чадал болон эрхэм дээд өртгийн үнэ цэнийн тайлбарласан байна. Ши Жиньпин даргын хэлсэн эв хамт намын гишүүн нэг бүрийг “Монгол морь”-ны эрч хүч, эрэмгий чанартай зүйрлэж болох. Өнгөрснийг эрэгцүүлбэл, дарга Ши Жиньпиний хүсэл найдлага нь маш дотно бөгөөд оновчтой байж, үнэнч шударга цэвэр ариун, хариуцлагаа ухамсарлан үүргээ биелүүлдэг дээд хэв чанартай удирдлагын эгнээг байгуулах дээр тусаж байна.
Ирээдүйгээ бараалахуй бүх орны өргөн олон намын гишүүн удирдлагын мөрөн дээр хүнд үүрэг оногдож байна. “Хойшдын таван жил бол чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх шийдвэрт шат бөгөөд Намын Төв Хорооноос Өвөр Монголын хөгжилд өгсөн байр тогтоолтыг бүх талаар найдваржуулж, бүх улсын умардын үзэсгэлэнт сайхан үзэмжийн орныг цогцлоох гол зангилааны хугацаа болно”. Хүсэл найдлагыг бат санаж, эгнээний өмнө хошууран ялгуусан амжилтын эрчин дээр шинэ хуудсыг бичиглэсүгэй. Бүх орны өргөн олон намын гишүүн удирдлагууд хүсэл найдлага, хүнд үүргийг хөсөрдүүлэлгүйгээр салхи бороог сөрж, саад тотгорыг туулан урагшилж, бүх улсын умардын цэцэглэн хөгжсөн шинэ хуудсыг тасралтгүй бичиглэн, шилдэг амжилт бүтэмжээрээ Ши Жиньпин дарга болон Намын Төв Хорооны хайр халамжийн хариу болгон өргөх юм. Урьхан хавар удалгүй саатаж, орчлон дэлхий шинээр урган бялхана. Нэгэн шинэ түүхийн гараан дээр бүх орны 2500 гаруй мянган үндэстнүүдийн ард иргэд дарга Ши Жиньпиний санаачлан дурдсан “Монгол морины эрч хүч”-ийг үргэлжлэн хүчтэй бадруулж, бүх улсын умардын энэхүү аж ахуй хөгжсөн, үндэстэн нэгдсэн, соёл цэцэглэсэн, хил хязгаар амар тогтвортой, байгаль орчны цэвэр байдал, үндэстнүүдийн ард түмэн зол жаргалтай амьдарсан үзэмжийн орноо нэн үзэсгэлэнт сайхан болгон бүтээн байгуулах нь лавтай.
