"Хятад улс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн итгэлийг нэмэгдүүлэх хүчтэй дохио уламжиллаа" "Хятадын Засгийн газар хувийн аж ахуйн нэгжүүдийг шинжлэх ухаан, технологийн шинэчлэлд илүү их үүрэг гүйцэтгэхийг дэмжиж байна""Хятадын шинэ өсөлтийн эрч хүчийг бид өөдрөгөөр харж байна".
2-р сарын 17-нд Хятадад болсон хувийн аж ахуйн нэгжийн дээд түвшний симпозиумын талаар гадаадын хэвлэл мэдээлэл, ажиглагчид ийнхүү үнэлж байна.
Хятад улсын дарга Ши Жиньпин 6 жилийн дараа хувийн аж ахуйн нэгжийн симпозиумд дахин оролцож илтгэл хийж байгаа юм. 2018 оны 11-р сард болсон симпозиумд "хувийн эдийн засаг эрхэм зорилгоо биелүүлсэн, тэд түүхийн тавцангаас гарах ёстой" гэсэн байр суурийн хариуд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөгжил, өсөлтийг ихээр дэмжиж, зах зээлд итгэх итгэлийг эрс нэмэгдүүлсэн бол энэ удаа Хятадын эдийн засгийн үндсэн зарчмуудыг онцолж, цаашдын бодлогоо өөрчлөхгүй бөгөөд хувийн эдийн засгийг эрүүлээр, чансаатай хөгжүүлэх зүг чигийг тодорхойлжээ.
Саяхан, хиймэл оюун ухааны салбарт DeepSeek гарч ирснээс эхлээд дэлхийг шуугиулсан "Нэжа 2" хүүхэлдэйн кино, цагаан сарын баярын концертэд амжилттай тоглосон хүн дүрст роботууд гээд эдгээр гайхалтай бүтээгдэхүүний нь Хятадын хувийн аж ахуйн нэгжүүдийн эрч хүчээр дүүрэн байгааг харуулж байна.
Дэлхийн улс орнуудын байдлыг ажиглавал, олон улс эдийн засгийн өсөлтийн хурд хангалтгүй, худалдааны өсөлт сул дорой зэрэг сорилтуудтай тулгарч байна. Тодруулбал, АНУ-ын шинэ засгийн газар ганц талаасаа худалдааны хориг тавьж, дэлхийн эдийн засагт илүү тодорхойгүй байдлыг буй болгожээ.
Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хувьд Хятадын дэлхийн эдийн засагт оруулсан хувь нэмэр олон жилийн турш 30 орчим хувьтай хэвээр байна. Үүнд хувийн эдийн засаг чухал үүрэг гүйцэтгэсэн. Татварын 50 гаруй хувийг, ДНБ-ий 60 гаруй хувийг, технологийн шинэчлэлийн үр дүнгийн 70 гаруй хувийг, хотын ажил эрхлэлтийн 80 гаруй хувийг, аж ахуйн нэгжийн 90 гаруй хувийг бүрдүүлж байна.
Үүний зэрэгцээ тус удаагийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн симпозиум нь өндөр түвшинд зохиогдож, оролцогч компаниудын инновацийн чадавхи дэлхийн шилдгүүдийн тоонд багтаж буй нь гаднынхны анхаарлын төвд орж байна. 2018 оны симпозиумтай харьцуулахад энэ удаа оролцогч компаниудын дийлэнх нь шинэ эрчим хүч, автомашин, хагас дамжуулагч, робот, өргөн хэрэглээний цахилгаан хэрэгсэл, интернет, хиймэл оюун ухаан зэрэг салбарт төвлөрч, технологийн салбарын эзлэх хувийн жин нэмэгдсээр байгааг зарим судалгааны байгууллага онцоллоо.
Бүх Хятадын Аж үйлдвэр, худалдааны холбоо өнгөрсөн оны есдүгээр сард "2024 оны судалгаа, хөгжлийн хөрөнгө оруулалтын шилдэг 1000 хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн инновацийн байдлын тайлан"-г нийтэлж, 2023 онд тэдний судалгаа шинжилгээний нийт зардал өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.78 хувиар нэмэгдэж, дэлхийн судалгаа шинжилгээний салбарын хөрөнгө оруулалтын топ 1000 аж ахуйн нэгжийн өсөлтөөс 6.54 хувиар өндөр байна.
Сүүлийн үед, Goldman Sachs, Deutsche Bank, HSBC, Bank of America зэрэг дэлхийн алдартай банкнууд Хятадын технологийн салбарын хөгжлийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж, Хятадын зах зээлийн гүйцэтгэлд итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
2024 онд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн импорт, экспортын Хятадын нийт импорт экспортод эзлэх хувь 2019 онд 43.3 -аас 55.5 хувьд хүрч, Хятадын гадаад худалдааны хамгийн том операторын байр сууриа зургаан жил дараалан хадгаллаа. Хятадын гадаад худалдааны гол хүч болсны хувьд хувийн аж ахуйн нэгжийг хөгжүүлэх нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгахад улам их хувь нэмэр оруулах болно.
Энэ удаагийн симпозиумд оролцсон CATL компанийг жишээ болгон үзвэл, дэлхийн гурван цахилгаан авто машин тутмын нэг нь CATL батерейг ашигладаг. Олон улсын судалгааны SNE Research байгууллагаас саяхан гаргасан дэлхийн эрчим хүчний батерейн ашиглалтын мэдээллээс харахад CATL-ийн зах зээлд эзлэх хувь 2024 онд 37.9 болж, найман жил дараалан дэлхийд нэгдүгээрт бичигдэв. Цаашид Хятадын хувийн аж ахуйн нэгжүүд дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээнд тогтвортой байдлыг нэвтрүүлж, хөгжлийн шинэ боломжуудыг авчрах болно.
