solongonews
Намын сахилга батыг юуны учир бэхжүүлэх хэрэгтэй вэ
2016-12-07 22:42
VI бүгд хурлын үзэл санааг тайлбарлах-1

     Чанга бат сахилга батаар намыг зохион байгуулан цэгцлэх хэрэгтэй.

- Сахилга батыг бэхжүүлэх нь бүх намаараа зорилго зорилт, үзэл бодлоо нэгтгэх, үйл ажиллагаагаа нэгтгэх, алхам нэгтэй урагшлахын чухал баталгаа юм. Намын дотоодын улс төрийн амьдралын чухал агуулга мөн. Намын сахилга батыг заавал бэхжүүлж, сахилга батыг эрхэмлэн, бат чанга сахилга батаар намыг зохион байгуулан цэгцлэх хэрэгтэй гэж “Шинэ нөхцөл байдал дахь намын дотоодын улс төрийн амьдралын тухай стандартууд”-ад тодорхой зарласан байна.

Үүнд:

Нэг. Сахилга батыг бэхжүүлэх нь Марксын үзлийн төрийн намын үндсэн онцлог болон нандин зан чанар болно. Марксын үзлийн төрийн намын бусад төрийн намаас ялгагдах чухал бэлгэ тэмдэг юм.

Хоёр. Сахилга батыг бэхжүүлэх нь бидний намын сайхан уламжлал болон өвөрмөц давуу тал болно. Хятадын Коммунист Нам бол Маркс, Лениний үзэл Хятад улсын ажилчдын үйл ажиллагаатай уялдан хөгжсөн үр дүн юм. Байгуулагдсан цагаасаа эхлэн чанга тодорхой сахилга батаар нам байгуулах, намаа зохион байгуулан цэгцлэх журмыг баримталсаар ирсэн.

Гурав. Чанга тодорхой сахилга бат бол намын нягтралын хүч болон дайчин хүч, удирдах чадвар болон төр барих чадварын чухал суурь баталгаа болно. Намын өмнө тулгарч буй байдал улам нарийн будлиантай, үүрэглэж байгаа үүрэг улам хатуу чанга байвал сахилга батыг төдий хэрээр сайн бэхжүүлэх хэрэгтэй.

- Нам нь намыг захирч, намыг чанд зохион байгуулан цэгцлэх, юунд түшиглэж, хэрхэн засах вэ гэдэг асуудал нарийн чанга тодорхой сахилга батад л түшиглэх хэрэгтэй гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл