Хятад улсын дарга Ши Жиньпин 03-р сарын 28-ны өглөө Бээжингийн Ардын их хурлын ордонд Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай уулзлаа.

Ши Жиньпин дарга тэмдэглэхдээ: Хятад Бангладешийн ард түмний найрсаг харилцаа өнө эртний түүхтэй, эртний торгоны зам нь хоёр орныг нягт холбосон юм. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр тал бие биенээ дэмжиж, эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажилласаар ирсэн. Хятадын Бангладешийн талаар баримталж буй сайн хөршийн найрсаг бодлого тогтвортой, тасралтгүй хэвээр байна. Хятад улс Бангладешийн бүх ард түмэнд сайн хөрш, найрсаг харилцаа тогтоох бодлогыг тууштай баримталж, Бангладештай сайн хөрш, сайн найз, харилцан итгэлцсэн сайн түнш байхыг эрмэлздэг. Энэ жил Хятад, Бангладеш дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Хятад, Бангладешийн иргэдийн солилцооны жил тохиож байна. Хятад улс Бангладештай хамтран ажиллаж, Хятад Бангладешийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж өгөхийг хүсэж байна.

Дарга Ши Жиньпин:
- Хятад, Бангладеш улс төрийн харилцан итгэлцлээ үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, бие биенийхээ язгуур ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй томоохон асуудлаар бие биенээ тууштай дэмжих ёстой. Хятад улс Бангладешийн үндэсний бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалж, улс орныхоо нөхцөлд тохирсон хөгжлийн замыг эрэлхийлэхийг дэмжиж байна. Хятад улс өөрчлөлт шинэчлэлээ цаашид иж бүрэн гүнзгийрүүлж, дээд түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэн, Бангладеш зэрэг дэлхийн улс орнуудын хөгжилд шинэ боломжуудыг авчрах болно. Хятад улс Бангладештай хамтран "Бүс ба Зам"-ын өндөр чанартай бүтээн байгуулалтыг дэмжиж, дижитал эдийн засаг, ногоон эдийн засаг, далайн эдийн засаг, дэд бүтцийн бүтээн байгуулалт, усны нөөцийг хамгаалах зэрэг салбарууд дахь хамтын ажиллагааг судалж, соёлын солилцоог нэмэгдүүлэн, ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг сайжруулахад бэлэн байна. Хятад улс эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнц, бүх нийтэд ашигтай, хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг дэмжиж байна. Хятад улс Бангладештай олон талт зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн өмнөд нутгийн эв нэгдэл, бие даасан байдлыг ахиулж, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг байгуулахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
Юнус:
- Бангладеш, Хятад хоёр орон гүн гүнзгий найрамдалтай бөгөөд харилцан ойлголцож, харилцан хүндэтгэж, харилцан итгэлцсээр иржээ. Хятад улс бол Бангладешийн найдвартай түнш, найз юм. Бангладеш Хятадын тал энэ жил тохиож буй Бангладеш, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Хятад улстай хамтран ажиллаж, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг улам бүр сайжруулж тус дэм үзүүлэхэд бэлэн байна. Хоёр улс "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх ёстой. Хятадын олон компани Бангладеш улсад хөрөнгө оруулалт хийж, эдийн засгийн өөрчлөлтийг ахиулахыг Бангладеш сайшааж байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн гурван том санаачилга болон бусад чухал үзэл баримтлалыг Бангладеш өндрөөр үнэлж, Хятад улстай нягт уялдаа холбоотой байж, боломжуудыг хамтдаа ашиглан, сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил, хөгжил цэцэглэлтийг хамтдаа хамгаалахад бэлэн байна гэж хэллээ.
