solongonews
Ван И болон Японы Гадаад харилцааны сайд Такеши Иваятай уулзав
2024-12-26 10:34
Ван И болон Японы Гадаад харилцааны сайд Такеши Иваятай уулзав

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 12-р сарын 25-ны өдөр Бээжинд Японы Гадаад харилцааны сайд Такеши Иваятай уулзав.

Ван И:

- Өнгөрсөн сард дарга Ши Жиньпин Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба нар Лимад уулзаж, хоёр тал Хятад, Япон хоёрын улс төрийн дөрвөн баримт бичигт заасан зарчим, чиглэлийг дагахаар торихолцсон ба Хятад, Японы стратеги, харилцан ашигтай харилцааг бүх талаас нь хөгжүүлж, шинэ эрин үеийн шаардлагад нийцсэн бүтээлч,тогтвортой харилцааг бий болгож, хоёр талын цаашдын хүчин чармайлтын чиглэлийг тодруулав. Хятад, Япон хоёр бие биенийхээ ойрын хөрш бөгөөд хоёр орны хоорондын харилцааны ач холбогдол нь хоёр талын харилцаанаас илүү юм. Хятад-Японы харилцаа тогтвортой байвал Ази бүр ч тогтвортой байх болно. Ази тогтвортой байвал дэлхийд илүү чухал үүрэг гүйцэтгэх боломжтой болно. Хятад улс Японтай хамт түүхээс суралцах, анхны хүсэл эрмэлзэлдээ үнэнч байх, хөндлөнгөөс оролцохгүй байх, санал нэгтэй байх, харилцан ашигтай стратегийн харилцааны зөв байрлалыг баримтлах, "харилцан түншүүд, бие биедээ аюул занал учруулахгүй" гэсэн чухал зөвшилцлийг баримтлах, Хятад-Японы харилцааг зөв замаар эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд амтран ажиллана гэдэгт найдаж байна.

Такеши Ивая:

- Хоёр удирдагч харилцан итгэлцэл, уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр талын харилцааны эерэг хөтөлбөрийг нэмэгдүүлэх, шийдвэрлэгдээгүй асуудлуудыг багасгах, зөрчилдөөнийг зөв зохицуулах, Япон, Хятад хоёрын стратеги, харилцан ашигтай харилцааг бүх талаас нь хөгжүүлэх, Япон-Хятадын бүтээлч, тогтвортой харилцааг бий болгохын тулд Хятадтай хамтран ажиллахад бэлэн байна. Японы тал Япон-Хятадын хамтарсан мэдэгдлийн зарчмыг баримталж, Тайваний асуудлаар Хятадын байр суурийг хүндэтгэж, ойлгодог. Япон, Хятад хоёрын хооронд практик хамтын ажиллагаа маш их байгаа бөгөөд бид хоёр орны ард түмэнд илүү ашиг тустай илүү ил тод үр дүнд хүрэхийн тулд хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Японы иргэдэд визгүй зорчих эрх олгосонд Хятадын талд талархаж байна. Япон, Хятадын харилцааг сайжруулах нь хоёр орны хувьд стратегийн боломж бөгөөд Ази болон дэлхий даяар чухал ач холбогдолтой юм. Япон бүс нутгийн энх тайван, хөгжил дэвшлийг дэмжихийн тулд Хятадтай нягт хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл