
БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лэжи 01-р сарын 13-ны өдөр Бээжинд Гренадын ерөнхий сайд Дикон Митчеллтэй уулзав.
Митчелл:
- Энэ жил Хятад, Гренад хоёрын хооронд дипломат харилцаа сэргэж эхэлсний 20 жилийн ой тохиож байна. Дарга Ши Жиньпин өнөө өглөө Гренадын Ерөнхий сайдтай уулзаж, шинэ эрин үед Хятад-Гренадын харилцааг хөгжүүлэх шинэ зураг төсөл боловсруулжээ. Хоёр орны удирдагчдын гаргасан чухал зөвшилцлийг хэрэгжүүлэхийн тулд Хятад улс Гренадтай хамтран ажиллаж, ижил үзэл бодолтой сайн найз, нийтлэг хөгжлийн төлөө хамтран аялагчид, хоёр ард түмний ашиг тусын төлөө хамтдаа зогсож буй сайн түнш байхад бэлэн байна. БХАТИХ-ын Байнгын хороо Гренадын парламенттай найрсаг харилцан яриа өрнүүлэх, хууль тогтоомж, хяналт, удирдлагын салбарт туршлага солилцох, эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх олон нийтийн үзэл бодлын үндэс суурийг бэхжүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.
Митчелл:
- Гренад улс Хятадтай харилцаагаа хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, "нэг Хятад" зарчмыг чанд баримталж, Хятадын амжилттай хөгжлийн туршлагаас суралцах, Хятадтай олон салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллагуудын хоорондын харилцан яриаг бэхжүүлэх, нийтлэг хөгжилд хүрэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
