БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Шведийн хаан Карл XVI Густаф нар хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд тавдугаар сарын 9-нд харилцан мэндчилгээ дэвшүүллээ.
Ши Жиньпин хэлэхдээ, “Швед нь БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон Европын анхны орнуудын нэг юм. Өнгөрсөн 75 жилийн хугацаанд хоёр орны харилцаа ерөнхийдөө тогтвортой хөгжиж, худалдаа, шинжлэх ухаан, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин, олон эерэг үр дүнд хүрсэн гэжээ.
Мөн тэрээр хоёр орон дипломат харилцааны 75 жилийн ойгоор шинэ гараа болгон, хаан Карл XVI Густафтай хамт улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, ард иргэдийн солилцоог идэвхжүүлж, олон талт үзэл ба чөлөөт худалдааг хамтран дэмжихийн зэрэгцээ дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлд илүү их хувь нэмэр оруулахыг хүсэж буйгаа илэрхийлжээ.
Карл XVI Густаф мэндчилгээндээ, “Швед, Хятад хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан хоёр орны найрсаг хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжихийг чин сэтгэлээсээ хүсэж байна” гэжээ.
