solongonews
Хөдөө тосгоны ажлын хурал Бээжинд боллоо
2016-12-21 22:50
Хятад төвийн хөдөө тосгоны ажлын хурал энэ сарын 19-нөөс 20-ны өдрийг хүртэл Бээжин хотноо хуралдав.

Хурлаар “Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачин”-ны 2016 оны ажлыг дүгнэж,  2017 оны ажлыг төлөвлөсөн байна.

                        

   Хурлын өмнө дарга Ши Жиньпин төвийн Улс Төрийн Товчооны Байнгын хорооны хурлыг эрхлэн хуралдуулж, “Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачин”-ны ажлыг тусгайлан судлахын хамт чухал илтгэл тавьлаа. Ши Жиньпин дарга илтгэлдээ:  “Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачин”-ы ажлыг ямагт чухалчлан үзэж, хүчирхэгжүүлэх хэрэгтэй. Хятад улсын амуу будааны аюулгүй байдлыг сайтар баталсны үндсэн дээр тариалан үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний бүтцийг шилдэг болгох шаардлагатай. Тариаланг хөгжүүлэхийг ядуурлаас ангижруулах болон шинэ хэлбэрийн хот, суурингийн бүтээн байгуулалттай уялдуулж, тариаланг хүчирхэгжүүлэх, харгалзах бодлогоор тариачдыг түлхүү дэмжих хэрэгтэй. Засгийн газар ба зах зээлийн “Хоёр тал”-ын үйлдлийг зохицонгүй идэвхжүүлж, хангалтын бүтцийг шилдэг болгох  хэрэгтэй гэж чухалчилсан байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Шинь Хуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл