
Чүнчин хотын Юбэй дүүрэгт байрлах Чан-Ань автомашины дижитал үйлдвэрийн угсралтын цехийн автоматжуулсан үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талбай.
Зургийг: ВАН ЧУАНЬЧАО
Хятад улс гайхалтай хурдаар дэлхийд ногоон өнгө нэмж байна. Чулуужмал бус эрчим хүчний үйлдвэрлэл нь нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн бараг 40 хувийг эзэлдэг. Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн жилийн гаргалт 13 саяас давсан. Чан-Э 6 аппарат хүн төрөлхтний түүхэнд анх удаа сарны ар талаас дээж авчирлаа. Цуцашгүй хүчин чармайлтын үр дүнд Хятадын ногоон инновацын хөгжил маш сайн үр дүнгээ өгч байна.
Энэ оны Засгийн газрын ажлын тайланд: "Ирээдүйн үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх механизмыг бий болгож, био үйлдвэрлэл, квант технологи, бие даасан оюун ухаан, 6G гэх зэрэг ирээдүйн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ", "Хиймэл оюун ухаан+" үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжинэ, "Ногоон, нүүрстөрөгч багатай эдийн засгийн хөгжлийг хурдасгана", "Нүүрстөрөгчийн оргил ба нүүрстөрөгчийн төвийг сахисан байдлыг идэвхтэй, тогтвортой дэмжих" гэсэн саналууд тавьсан юм. Ногоон ба инновац нь Хятадын хөгжлийн шинэ үзэл баримтлалын чухал хэсэг болохын хувьд Хятад улсыг гүн гүнзгий өөрчилж байна. Хятадын ногоон болон инновацын туршлага нь өөрийн орчин үеийн хөгжлийн үйл явцыг ахиулахаас гадна, дэлхийн улс орнуудад хүн байгалийн зохицон оршихуйн орчин үеийн хөгжлийн замыг нээн илрүүлэх, ногоон хөгжилд хүн, байгаль хоёрын эв найртай зэрэгцэн орших асуудлыг шийдвэрлэх, шинийг санаачлан хөгжүүлэх хөгжлийн эрч хүчийг шийдвэрлэх зэрэгт дорнын мэргэн ухаан, урам зориг өгч байна.
"Эко" байхыг эрмэлзэж, хөгжлийн шинэ парадигмуудыг судалж байна
Нэгэн цагт Жэжян мужийн Анжи шягийн хөгжил нь утаа тоосоор дүүрсэн "Чулуун эдийн засаг"-т тулгуурлаж байсан бол өдгөө "Экологийн эдийн засаг"-т түшиглэн хөгжил цэцэглэлтийн ногоон замдаа орж, эко арга барил нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Aнжигийн түүх "Бүс нутаг эдийн засгийн хөгжил, экологийн менежментийг хэрхэн амжилттай зохицуулж болох"-ыг харуулсан бөгөөд түүний анхдагч туршлага нь "Тогтвортой хөгжил нь зөвхөн өндөр дээд зорилго төдийгүй, чинээлэг ирээдүйд хүрэх бодит зам" гэдгийг харуулж байна гэж Гана Headline News үнэлжээ.
Нэг талаас хөгжил бол асар их хүн амтай улс орны орчин үеийн байдалд хүрэх цорын ганц арга зам юм. Нөгөө талаас дотоодын байгаль орчны нөөцийн дарамт нэмэгдэж, дэлхийн уур амьсгал, экологийн хямрал эрчимжиж, экологийн хамгаалалтыг яаралтай хийх шаардлагатай байна. Хөгжил, хамгаалалт хоёрын харилцааг хэрхэн зохицуулах вэ?
Ши Жиньпинээр төв болгосон Намын төв хорооноос "Хүн байгаль хоёрын эв найрамдалтай оршихуйг эрхэмлэ", "Хөхөмдөг ногоон уул ус бол алт мөнгөн уул ус, байгаль орчныг хамгаалах нь бүтээмжийг хамгаалж, байгаль орчныг сайжруулах нь бүтээмжийг хөгжүүлж байна" гэсэн хатуу хариултыг өгчээ. Хөгжлийн уулзвар дээр Хятад улс "Ногоон хөгжил"-ийг тууштай сонгосон юм.
Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг Хятадын онцлогтой социализмын "Тавыг нэг цогц болгосон" ерөнхий төлөвлөгөөнд тусгав; Хөгжлийн шинэ үзэл баримтлалд ногоон хөгжлийг оруулав; "2030 оноос өмнө нүүрстөрөгчийн оргил үеийг тогтоон барих үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг гаргаж, нүүрстөрөгчийн оргил үеийг тогтоон барих ажлыг ахиулах ерөнхий зохицуулалтыг хийнэ. Үзэл баримтлалаас практикт, ерөнхий төлөвлөлтөөс тодорхой бодлого хүртэл Хятадын ногоон хөгжил тогтвортой урагшилж байна.
Өдгөө тэнгэр нь цэлмэг, ус нь цэнгэг, агаар нь улам ариухан болсон. 2024 онд улсын хэмжээнд цэлмэг өдрүүдийн эзлэх хувь 87.2 хувьд, гадаргын усны чанарын цэнгэг хэсгийн эзлэх хувь 90.4 хувьд тус тус хүрч, ойн бүрхэвч 25 хувиас давж, таримал ойн талбайн хэмжээ дэлхийд нэгдүгээрт бичигдсэн байна. Бразилын элит бизнес эрхлэгчдийн нийгэмлэгийн Хятад дахь гүйцэтгэх захирал Хосе Рикардо дос Сантос:
- Ногоон хөгжлөөр дамжуулан Хятад улс байгаль орчныг хамгаалах болон хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах хоёрын тэнцвэрийг олсон нь Бразилын хувьд маш чухал ач холбогдолтой юм гэж хэллээ.
Уламжлалт үйлдвэрүүдийн ногоон байгууламжийг шинэчлэх, эрчим хүчний бүтцийг оновчтой болгох, тохируулах, эко хэрэглээний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх зэрэг нь хөгжлийн асар их боломжийг нээж өгсөн. Ногоон санхүүжилт цэцэглэн хөгжиж, шинэ эрчим хүчээр төлөөлүүлсэн ногоон үйлдвэрүүд бий болсон. Одоогийн байдлаар Хятад улс дэлхийн эрчим хүчний аж үйлдвэрийн хамгийн том, хамгийн бүрэн шинэ сүлжээг байгуулжээ. 2024 онд Хятадын шинэ эрчим хүчний автомашины жилийн үйлдвэрлэл 13 саяас давж, экспортын хэмжээ анх удаа хоёр саяас давсан байна.
"Шинэ" рүү шилжиж, хөгжлийн шинэ эрч хүчийг дайчлав
Ногоон хувьсгалын гүн гүнзгий логик нь Хятад улс инновацын эко системийг системтэй дэмжиж байгаатай холбоотой.
Хятад улс үндэсний инновацын системдээ ногоон технологийн инновацыг нэвтрүүлж, фотоволтайк батерейны хувиргах үр ашиг, хатуу биетийн батерейны эрчим хүчний нягтрал зэрэг хэд хэдэн үндсэн технологийг эзэмшиж, салхины эрчим хүч, фотоволтайк эрчим хүч үйлдвэрлэх зардлыг мэдэгдэхүйц бууруулан, цэвэр эрчим хүчийг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх техникийн үндэс суурийг тавьсан юм. Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг эрс багасгадаг "устөрөгчийн металлурги"-аас эхлээд цагаан бохирдлыг үр дүнтэй бууруулдаг биологийн задралд ордог шинэ сав баглаа боодлын материалууд хүртэл. Ногоон технологийн ачаар уламжлалт үйлдвэрүүд "нүүрстөрөгч" болон "бохирдол" бага, "ногоон" агууламж өндөртэй болж байна.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас нийтэлсэн "Дэлхийн инновацын индекс 2024"-д Хятад улс сүүлийн 10 жилийн хугацаанд инновацын хөгжил хамгийн хурдтай хөгжиж буй эдийн засагтай, мөн шинжлэх ухаан, технологийн шилдэг 100-д багтсан инновацын кластерын тоогоор хамгийн олон орон болсон байна. Энэ нь инновац, хөгжлийн хүчтэй эрч хүч, өргөн ирээдүйтэй байхыг харуулж байна. Анкара Глобал Консалтинг Группийн ерөнхийлөгч, олон улсын эдийн засгийн шинжээч Гүлсум Акбулут:
- Инновац нь их хэмжээний хөрөнгө оруулалт, урт хугацааны эргэн төлөгдөх хугацаа шаарддаг. Түүнчлэн Хятад улс энэ салбартаа олон улсад тэргүүлсэн нь төр засгийн бодлогын дэмжлэг, хөрөнгө оруулалтгүйгээр биелэгдэх боломжгүй гэж үзэж байна гэж хэллээ.
"Шинжлэх ухаан руу чиглэх"-ээс "Шинжлэх ухаан, технологи бол тэргүүлэгч бүтээмжийн хүч" гэсэн санал дэвшүүлэх хүртэл шинжлэх ухаан, боловсролоор улс орноо мандуулах стратегийг хэрэгжүүлж, шинийг санаачлагч улс орон байгуулах, инновацад тулгуурласан хөгжлийн стратегийг иж бүрэн хэрэгжүүлж, шинэ чанарын бүтээмжтэй хүчийг хөгжүүлэх санал дэвшүүлэх хүртэл Хятад улс инновацыг үндэсний хөгжлийн гол цөмд тавьж хичээн зүтгэсээр ирсэн. Шинэ чанарын бүтээмжийг бий болгох нь чансаатай хөгжлийг дэмжих нэн тэргүүний шаардлага юм. Энэ оны Засгийн газрын ажлын тайланд "Орон нутгийн нөхцөл байдалтай уялдуулан шинэ чанарын бүтээмжтэй хүчийг хөгжүүлж, орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцооны бүтээн байгуулалтыг түргэтгэе" гэсэн санал дэвшүүлсэн нь шинэ чанарын бүтээмжийн хүчийг дахин чухал байранд оруулсан юм.
Шинэ чанарын бүтээмжийн эрчимтэй хөгжил нь инновацын эко системийн бойжуулагч үр нөлөөг харуулж байна. DeepSeek-ийг бүтээсэн нь дэлхий даяар хит болж, "хиймэл оюун ухаан +" нь амьдралын бүх явцад шинэ хэрэглээ, шинэ хувилбарууд болон хязгааргүй боломжийг нээж өгсөн; Шинэ эрчим хүчний автомашин, лити батерей, фотоволтайк бүтээгдэхүүн гэх зэрэг "шинэ гурван зүйл" нь хувцас, тавилга, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг "хуучин гурван зүйл"-ийг орлож, Хятадын шинэ нэрийн хуудас болсон. Францын L'Echo сонинд Хятадын технологи шинэ түвшинд хүрч, хиймэл оюун ухаан, 5G, шинэ эрчим хүчний нисэх онгоц, биотехнологи зэрэг нь Хятадын хөгжил дэвшлийн шинэ хөдөлгөгч хүч боллоо гэж бичсэн байна.
Ногоон ба инновац нь хүн ам ихтэй улсын хувьд нөөц баялаг, байгаль орчны хязгаарлалтын дор орчин үеийн хөгжлийг ахиулах шинэ зам гэдгийг Хятадын хөгжлийн туршлага бүрэн нотолсон.
Хятадын практик орчин үеийн шинэ замд хөтөлж байна
Ногоон инновацын дотоод хөдөлгөгч хүч тасралтгүй ундарсаар буй тул түүний нөлөө үндэсний хил хязгаарыг давсан. Дэлхийн банкны мэдээллээс харахад Чад улс цахилгаан эрчим хүчний хүртээмжээрээ дэлхийд хамгийн бага орны нэг болсон. Цахилгаан эрчим хүчний хомсдол нь иргэдийн өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлөхөөс гадна, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг хязгаарлаж байна.
2023 оны 09-р сард Хятад улс "Африкийн гэрлийн бүс" төслийг хэрэгжүүлж, Хятадын фотоволтайк технологи, үйлдвэрлэлийн давуу талыг ашиглан Африкийн орнуудын цахилгаан эрчим хүчний хүндрэлийг шийдэж, ногоон болон нүүрстөрөгч багатай хөгжлийг биелүүлэхэд тус дэм үзүүлэхээ зарлалаа. Төслийг зарласны дараахан Хятад, Чад хоёр орон өмнөд хамтын ажиллагааны анхны "Африкийн гэрлийн бүс"-ийн уур амьсгалын өөрчлөлтийн төслийн баримт бичигт гарын үсэг зурж, нутгийн ард иргэдийн амьдралыг гэрэл цахилгаанаар хангах шинэ итгэл найдвар төрүүлэв.
Сүүлийн жилүүдэд нээлттэй хамтын ажиллагаагаар Хятадын эко бүтээгдэхүүн, шинэлэг технологи дэлхийн өнцөг булан бүрт тархаж байна. Шинэ эрчим хүчний машинуудаас эхлээд дэлхийн ядуурлыг бууруулах, байгаль орчны засаглалд үр дүнтэй шийдэл гаргаж байгаа мөөгөн өвсний технологи, Оманы цөлийг дамнан сунаж буй "фотоволтайк далай"-гаас эхлээд Хятад-Пакистаны дэлхийн нөөцийн хиймэл дагуул хүртэл Амазоны ширэнгэн ойг хамгаалахад тусалж, эрчим хүчний бүтцийн ногоон өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах, бохирдлыг хянах, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авах зэрэг тал дээр Хятадын эко бүтээгдэхүүн ба технологи чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Хятадын ногоон байгууламж, инновацын туршлагаас харахад эдийн засгийн хөгжил, экологийг хамгаалах нь харилцан ашигтай, инновац нь чансаатай хөгжилд тогтвортой эрч хүч сэлбэж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Цэнгэг ус, цэнхэр уулс маань алтнаас үнэтэй нандин эрдэнэ” гэсэн үзэл баримтлалыг бодит утгаар нь хэрэгжүүлж, орчин үеийн шинэ дүр зургийг бүх улс орон, ялангуяа хөгжиж буй орнуудад танилцуулж байна.
Танзанийн The Guardian сонины олон улсын хэвлэлийн ерөнхий редактор Бенжамин Мгана:
- Хятадын "Ногоон хөгжил + аж үйлдвэрийн шинэчлэл" загвар нь "Эдийн засгийн өсөлтийг дэмжээд зогсохгүй, дэлхийн тогтвортой хөгжлийн жишиг зам болсон гэж хэлсэн бол Бразилын 247 телевизийн сүлжээний ерөнхий редактор Леонардо Артуш:
- Хятадын орчин үеийн шинэчлэл нь эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой байдал, тогтвортой хөгжлийг зохицуулах боломжтой болж, иж бүрэн хөгжлийг эрэлхийлж буй улс орнуудад ашигтай зам болж байна гэж хэлсэн юм.
