Нам төрийн удирдагч Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нар ардчилсан нам бүлгийн төв хороо, БХ-ын үйлдвэр худалдааны холбооны хариуцлагатан болон нам бүлгийн бус хүмүүсийн төлөөлөгчид , төв засгийн байгууллагын холбогдох талын хариуцлагатан, нийслэлийн олон үндэстний олон салбарын төлөөлөгчид хурал цугларч, 2017 оны шинэ оноо угтсан байна.
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хүлээн авалтад чухал үг хэлж, цаг үе болгон өөрийн гол сэдэв байдаг. Нэг үеийн хүмүүс өөрийнхөө үүрэг хариуцлага байдаг. Шинэ урт замын аян дайны замналд Хятадын иргэн болгон гол дүр, бүгд өөрийнхөө үүрэг хариуцлагатай юм гэж онцолжээ.
Тэрээр олон салбарын ард иргэдэд шинэ оны мэнд хүргэж, сайн сайхан ерөөлөө дэвшүүлээд, 2016 оны ажлаа дүгнэж, амжилт бүтээлээ танилцуулжээ.
2017 онд ХКН-ын XIX хурлыг хуралдуулна. Шинэ онд УТЗЗ-ийн хороо үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, Хятадын үндэстний хөгжлийг биелүүлэх эерэг энергийг нэгтгэх ёстой гэж Ши Жиньпин хэлэв.
Хүлээн авалтыг Юй Жэншэн даргалжээ.
