
ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо интернет сүлжээний хүчирхэг орон болох стратегийн асуудлаарх 36 дахь сургалтаа 10 дугаар сарын 9-нд хийлээ. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин сургалтыг даргалан, интернэт сүлжээний мэдээ мэдээллийн технологийн салбарт бие дааж шинийг бүтээн, дижитал эдийн засгаас эдийн засгийн хөгжилд түлхэц өгөх хүчийг нэмэгдүүлэн, интернэт сүлжээний удирдлагын түвшнээ дээшлүүлж, интернэт сүлжээний орон зайн аюулгүйн хамгаалалтын чадавхаа эрчимжүүлж, интернэт сүлжээний мэдээллийн технологиор нийгмийн цэгцлэлтэд түлхэц өгч, интернэт сүлжээний орон зай дахь Хятад улсын үг хэлэх эрх, журам тогтоол гаргах эрхийг баталгаажуулж, интернэт сүлжээний хүчирхэг орон болох чиглэлээр мятаршгүй зүтгэнэ гэж онцоллоо.

