ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Ли Хүнжүн 7-р сарын 29-ний өдөр Бээжин хотноо Дэлхийн залуучуудын энх тайвны хурлын нээлтийн ёслолд оролцон, Ши Жиньпин даргын илгээсэн захидлыг уншиж, илтгэл тавилаа.
Ли Хүнжүн илтгэлдээ, Ши Жиньпин дарга хуралд тусгай захидал илгээсэн нь дэлхийн энх тайвны үйлст залуусын гүйцэтгэж буй чухал үүргийг бүрэн үнэлсэн явдал бөгөөд энэ удаагийн хурлаар боломж болгон, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахын тулд залуус хамтран урагшилж, хичээн зүтгэхэд найдаж буйг харууллаа.
ХКН болон Хятадын засгийн газар залуучуудын хүмүүжил хөгжилд таатай боломж хангасаар байгаа бөгөөд гадаад дотоодын залуус солилцоогоо эрчимжүүлж, найрамдлаа бэхжүүлэн, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын саруул ирээдүйг хамтран цогцлохыг урамшуулан дэмжинэ гэжээ.
Дэлхийн залуучуудын энх тайвны хурал “Энх тайвны төлөө хамтдаа” уриан дор болж, таван тивийн 130 гаруй орны залуучуудын төлөөлөл, Хятадад суралцаж буй гадаад оюутнууд болон , Хятадын бүх салбарын залуучуудын төлөөлөл зэрэг нийт 3000 гаруй хүн оролцжээ.
