
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 05-р сарын 27-ны өдөр Куала Лампурын хурлын төвд Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай уулзав.
Ли Чян:
- Саяхан Ши Жиньпин дарга Камбожид түүхэн айлчлал хийж, Ерөнхий сайдтай хамт шинэ эриний бүх цаг үеийн Хятад, Камбожийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахаа зарлав. Хятад, Камбожийн харилцаа хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад дахин тэргүүн эгнээнд явж, хоёр орны найрамдал улам гүнзгийрэв. Хятад улс Хятадын олон аж ахуйн нэгжийг Камбожид хөрөнгө оруулахыг дэмжиж байгаа бөгөөд дэд бүтцийн бүтээн байгуулалт, дижитал эдийн засаг, дэвшилтэт үйлдвэрлэл, цэвэр эрчим хүч зэрэг салбарт Камбожтой хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбаралчлах, хөнгөвчлөхийг дэмжин, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны цар хүрээг цаашид өргөжүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлэв.
Хун Манет:
- Дарга Ши Жиньпин өнгөрсөн сард Камбожид амжилттай айлчилсан нь хоёр орны найрамдлын шинэ үе шатыг харуулсан юм. Камбож нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Шиньжаан, Төвд зэрэг Хятадын язгуур ашиг сонирхолд хамаарах асуудлаарх Хятадын хууль ёсны байр суурийг дэмжиж, Хятадын дотоод хэрэгт гадны хүчин хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцнэ. Камбож, Хятадын талтай хамт Ши Жиньпин даргын Камбожид хийсэн айлчлалын үр дүнг хэрэгжүүлж, дээд давхаргын солилцоогоо хэвээр хадгалан, яриа хэлэлцээний олон төрлийн механизмын үүргийг бүрэн гүйцэд биелүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг сайжруулан, соёлын солилцоог эрчимжүүлж, хил дамнасан гэмт хэрэгтэй хамтран тэмцэхэд бэлэн байна. Камбож Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн гурван том санаачлагыг дэмжиж, Хятад улстай олон талт хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэн, олон талт үзлийг баримталж, ивээх үзлийг эсэргүүцэн, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалж, дэлхийн хамтын хөгжлийг ахиулахад бэлэн байна гэж хэлэв.
