Тэрээр:
- Ши Жиньпин даргын санаачилсан "Нэг бүс нэг зам" санаачилга нь хүн төрөлхтний амь насны хамтын цогцыг бүтээн байгуулах эрин цагийн том төсөл бөгөөд Хятад улс торгоны замын эдийн засгийн бүс дагуух орнуудын хамт "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтын нийтлэг ойлголт, үр дүнгийн дагуу эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, зам дагуух орнуудын иргэдэд үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна гэж хэллээ.
Тэрээр:
- Хятад улс торгоны замын эдийн засгийн бүс дагуух орнуудтай зах зээлээ илүү нээлттэй болгож, бүс нутаг хоорондын хөнгөлөлттэй худалдааны олон төрлийн гэрээнд гарын үсэг зурж, гааль, чанарын хяналт зэрэг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, "Интернэт торгоны зам"-ын бүтээн байгуулалтыг ахиулах болно. Чухал зам суваг, хот суурин, төслүүдийг анхааралдаа авч, авто зам, төмөр зам, боомт, агаарын зам, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг сүлжээг холбоно. Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн тухайн бүсийн үйлдвэрлэлийн хөгжлийг урагшлуулна. Торгоны зам дагуух орнуудын аялал жуулчлалын салбарын чадавхийг сайжруулан, виз авах шат дамжлагыг хялбарчилж, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэсэн байна.
