
БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лэжи 01-р сарын 13-ны өдөр Казахстаны Парламентын Дээд Танхимын Спикер Ачембаевтэй уулзав.
Жао Лэжи:
- Хятад, Казахстан хоёр бол бие биедээ тусалдаг сайн хөршүүд, харилцан итгэлцэл өндөртэй сайн найзууд, бие биедээ хүрч чаддаг сайн түншүүд юм. Өнгөрсөн жил Дарга Ши Жиньпин, Ерөнхийлөгч Токаев нар Хятад, Казахстаны харилцааг илүү өргөн хүрээтэй, илүү гүн гүнзгий түвшинд хүргэх шинэ төлөвлөгөө гаргасан. Хоёр улсын тэргүүнүүдийн гаргасан чухал зөвшилцлийг хэрэгжүүлэх, Хятад-Казахстаны байнгын стратегийн түншлэлд шинэ ахиц дэвшил гаргахын тулд Хятад Казахстантай хамтран ажиллахад бэлэн байна. Хоёр орны хууль тогтоох байгууллагууд "Бүс ба зам" санаачилгыг хамтарч барих эрх зүйн баталгаа өгч, хоёр орны олон салбарт практик хамтын ажиллагааг баталгаажуулахын тулд харилцан солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэдэгт найдаж байна гэж хэллээ.
Ачембаев:
- Хоёр улсын тэргүүний удирдлагаар Казахстан-Хятадын харилцаа хурдацтай хөгжлийн "алтан үе"-д орж байна. Казахстаны парламентын дээд танхим БХАТИХ-ын Байнгын хороотой хууль тогтоох болон бусад салбарт харилцан яриа, харилцан суралцах харилцаагаа бэхжүүлж, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд хууль тогтоох байгууллагын эерэг үүргийг дэмжихэд бэлэн байна гэдгээ илэрхийлэв.
