solongonews
Шинэ аяллаа хамтдаа эхлүүлье /1/
2025-05-12 09:33
Шинэ аяллаа хамтдаа эхлүүлье

Дөрөвдүгээр сарын Зүүн Өмнөд Ази нь өвс мод ногоорч цэцэг навч  дэлгэрсэн үнэхээр үзэсгэлэнтэй байлаа. ХКН-ын Төв хорооны хөрш орнуудын харилцааны ажлын хуралдаан амжилттай болсны дараахан Ши Жиньпин дарга 2025 онд хийсэн анхны гадаад айлчлалаараа Зүүн Өмнөд Азид хөл тавьж, том гүрний дипломат харилцааны гайхамшигтай хуудсыг нээсэн юм. Тав хоногийн хугацаанд гурван  оронд айлчилж, олон арван үйл ажиллагаа зохиож, ололт амжилтаар дүүрэн буцаж ирэв. Тэдгээр ёслол төгөлдөр арга хэмжээнүүд, чин сэтгэлийн үгс, элэгсэг дотно инээмсэглэл нь найрамдал нөхөрлөл, чин сэтгэл, хүлээцтэй байдлын уянгалаг аялгуу болон нийлж, хөрш орнуудын хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах шинэ хуудсыг нээсэн байна.

Чин сэтгэлийн нөхөрлөлөө зузаатгав

“Ши Жиньпин нөхөр сайн уу?” “Бид дахин уулзлаа” ... улаан туг далбаанууд намирсан Ханой хот Ши Жиньпин даргыг угтан авлаа. Нижгэр сайхан угтах ёслолд хөөрхөн хүүхдүүд цугларан баяр баясгалан хөөр хөгжөөнөөр бялхаж байлаа. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Вьетнамын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга То Лам нар гар барин уулзав.  Вьетнамын тал энэ айлчлалыг энэ жилийн дипломат харилцааны хамгийн чухал хөтөлбөр гэж үзэж байгаа юм. Вьетнам улсын дарга Луонг Куонг,  Вьетнамын Ерөнхий сайд Фам Мин Чин нар  нисэх онгоцны буудалд Ши Жиньпин даргыг угтан авав. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин хаана ч очсон тухайн талбайд хоёр нам хоёр улсын далбаа намиран, олон салбарын хүмүүс угтан авч, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн нь “Вьетнам-Хятадын гүн гүнзгий нөхөрлөл”-ийг харуулж байв.

Малайзын хаан Ибрахимаас Малайзын Куала Лампурын Үндэсний ордонд Ши Жиньпин даргыг халуун дотноор угтан авах ёслол болов. Ерөнхий сайдын Патражая дахь ордонд өсвөр насныхан хөгжилтэй хөөрхөн бөмбөр тоглож, ардын бүжиг бүжиглэж, Малайзын ерөнхий сайд Анвар Ибрахим нар дарга Ши Жиньпинийг халуун дотноор угтан авлаа. Малайзын ерөнхий сайд Анвар Ибрахим  Ши Жиньпинийг угтан авахаар нисэх онгоцны буудалд очсон төдийгүй нийгмийн сүлжээний хувийн дугаартаа "Миний сайн ахан дүүс" хэмээх Хятад дуугаар Ши Жиньпин даргад чин сэтгэлийн найрсаг сэтгэлээ илэрхийлсэн юм.

Дарга Ши Жиньпин Камбожийн нийслэл Пномпень хотод ирлээ. Камбожийн хаан Нородом Сихамони хаан ширээнд суусан 20 жилийн турш анх удаа гадаадын өндөр албан тушаалтнуудыг угтан авахаар нисэх онгоцны буудалд очиж, анх удаа нисэх онгоцны буудалд угтан авах ёслолыг зохион байгуулсан юм. Олон арван мянган хүн Хятад, Камбожийн удирдагчдын зургийг барьж, хоёр орны төрийн далбааг намируулан, Хятадын удирдагчдыг халуун дотноор угтан авлаа. Камбожийн Ардын Намын дарга, Сенатын дарга Хун Сен, Хятад улсын дарга Ши Жиньпинтэй уулзалт хийсэн бөгөөд Ерөнхий сайд Хун Манет, Ерөнхий сайдын орлогч Хун Мани, командлагчийн орлогч Хун Мане нар Ши Жиньпинийг үдэн мордуулсан бөгөөд нисэх онгоцны буудалд гаргаж өгсөн байна. Тусгай зохицуулалт, өндөр түвшний хүлээн авалт нь тэдний зүрх сэтгэлд Хятад улс чухал болохыг илэрхийлж байна.

Зохиогч: Нийтлэл: ХАНЬ ЛЯН, СҮНЬ ХАО
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл