solongonews
”Шинэ эриний Төвөдийн хүний эрхийн хөгжил дэвшил” цагаан ном хэвлэгдэв
2025-03-28 17:14
”Шинэ эриний Төвөдийн хүний эрхийн хөгжил дэвшил” цагаан ном хэвлэгдэв

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хэвлэл мэдээллийн алба гуравдугаар сарын 28-ны өдөр Төвөдийн Өөртөө Засах Орны Лхас хотноо хэвлэлийн бага хурал зохион байгуулж, "Шинэ эриний Төвөдийн хүний эрхийн хөгжил дэвшил" цагаан номыг нийтэллээ.

Цагаан номд дурдсанаар, Хятадын Коммунист Нам (ХКН) болон Хятадын Засгийн газар Төвөдийн хөгжилд тууштай анхаарч, тус бүс нутгийг удирдах бодлогоо байнга шинэчлэн хөгжүүлж иржээ. Эдийн засгийг дэмжих, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, үндэстний эв нэгдэл, ахиц дэвшлийг хангах бодит, үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд Төвөдийн олон үндэстэн, ястны үндсэн эрхийг бүрэн хангах нөхцөл бүрдсэн байна.

ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин даргаар удирдуулсан ХКН-ын Төв хороо хүний эрхийг хүндэтгэх, хамгаалахыг Төвөдийг удирдах бодлогын чухал хэсэг болгон бүх үйл явцад хэрэгжүүлж ирсэн. Тус бодлогын хүрээнд иргэд төвтэй хүний эрхийн үзэл баримтлалыг баримтлан, хөгжлөөр хүний эрхийг хамгаалах зарчмыг тууштай хэрэгжүүлж, бүх үйл явцыг хамарсан ардчиллыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байна. Мөн хүний эрхийн хууль эрх зүйн баталгааг тасралтгүй сайжруулж, иргэний болон улс төрийн эрхийг эдийн засаг, нийгэм, соёлын эрхтэй уялдуулан хөгжүүлэхийг дэмжиж, хүн бүрийн бүрэн хөгжлийг ахиулах, бүх үндэстэн хамтдаа хөгжин дэвшихийг урагшлуулж байна.

Өнөөдрийн Төвөд улс төрийн хувьд тогтвортой, үндэстэн эв нэгдэлтэй, эдийн засгийн хувьд өсөлттэй, нийгмийн хувьд эв зохицолтой, шашны шүтлэг эрх чөлөөтэй, байгаль орчинд ээлтэй бүс нутаг болж, ард иргэд нь аюулгүй, аз жаргалтай амьдарч байна. Энэ бүхэн нь цастын өндөрлөг нутгийн хүний эрхийн хамгааллын хөгжил дэвшлийн илэрхийлэл болсон гэж цагаан номд тэмдэглэжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл