2016 он бол Хятад улсын дипломат харилцааны чухал ач холбогдол бүхий жил байж, Хятад улсын онцлог бүхий их гүрний дипломат харилцаа бүх талаар ахиж, улам итгэлтэй, улам боловсронгуй болсон гэж Хятадын ГХ-ийн сайд Ван И 3-нд хэллээ.
Тэрээр: Нэг жилийн турш Хятад улсын дипломат харилцаа олон улсын глобал засаглалын өөрчлөлт, эргэн тойрны тогтвортой, хамтран ажилласан байдлыг хамгаалах, гол чухал улс орнууд хоорондын харилцааг тогтвортой тэлж хөгжүүлэх, "нэг бүс нэг зам"-ыг хамт байгуулах, Өмнөд Хятадын тэнгисийн бүрэн эрх, ашиг сонирхлоо хамгаалах, өөрчлөлт шинэчлэлд үйлчлэх, дипломат харилцааны онолын системийг боловсронгуй болгох зэрэг талаар хатуу бэрхшээлийг давж, маш олон амжилт гаргасан. 2017 он бол Хятад улсын хөгжлийн явц дахь чухал жил болохоор бид нөхөр Ши Жиньпин тэргүүтэй ХКН-ын төв хорооны удирдлагаар "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд форумын бэлтгэл ажлыг хянуур гүйцэтгэхийн зэрэгцээ, БРИКС-ийн орнуудын удирдагчдын 9 дэх уулзалтыг сайтар зохион байгуулж, дипломат харилцааны нааштай орчныг бэхжүүлж, глобал засаглалд улам гүнзгий оролцож, гадаад дотоодын хөгжилд үйлчлэн, "хилийн чанад дахь иргэдийн амьжиргааны төсөл"-ийг үргэлжлэн хөгжүүлж, ХКН-ын 19-р их хурал, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад хүч сэлбэж, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн үйлсэд улам их хувь нэмэр оруулах болно гэжээ.
