solongonews
X хурлын илтгэл бүрэн эхээрээ нийтлэгдлээ
2016-12-02 11:49
ХКН-ын ӨМӨЗО-ны Хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ХКН-ын ӨМӨЗО-НЫ арав дахь удаагийн Төлөөлөгчдийн Их Хуралд илтгэл хийсэн байна.

Энэхүү нийтлэлийг ”Ши Жиньпинээр гол болгон Намын Төв Хорооны тойронд нягт нэгдэж, эх улсын умард хилийн үзэмжийн орноо улам илүү үзэсгэлэнтэй сайхан болгон бүтээн байгуулъя” гарчигтайгаар илтгэлийн бүх агуулгыг 12 дугаар сарын 2-ны өдрийн Өвөр Монголын Өдрийн Сонины хятад, монгол бичгээр бүрэн эхээр нь нийтэлсэн байна.

X хурлын илтгэл  бүрэн эхээр нь хүргэж байна.

Нэг. Өнгөрсөн таван жилийн ажлын эргэцүүлэл

Өөртөө Засах Орны IX удаагийн Намын Төлөөлөгчдийн хурлаас хойших арван жил бол маш ер бусын он жилүүд байлаа. Бүх талын ажил шинэ ахиц дэвшил, шинэ амжилт бүтээлд хүрсэн байна.

1. Эдийн засгийн хөгжил тогтвортой ахисан

◆ Аж ахуйн бодит хүч тогтвортойгоор дээшлэв

◆ Хэлбэрийг өөрчилж, бүтцийг зохицуулах тал дээр шинэ ахиц дэвшилд хүрэв

◆ Байнга оршин суугаа хүн амын хотжилтын эзлэх хувь 60 хувийг давсан

2. Өөрчлөлт нээлт бүх талаар гүнзгийрэв

◆ Дарга Ши Жиньпин ӨмӨЗО-ыг “эхлээд хийж, эхлээд турших” хэрэгтэй гэж шаардсан гурван зүйлийн өөрчлөлт шинэчлэл гүнзгий ахисан байна.

◆ Эдийн засаг, улс төр, соёл, нийгмийн болон байгаль орчны бүтээн байгуулалт, намын байгуулалтын дүрмийн өөрчлөлт бүх талаар ахив

◆ Гол хүрээн дэх асуудлуудын тал дээр өөрчлөлтийн чанартай ахиц дэвшил гарав

◆ Улсын дотоодын орон бүсийн хамтын ажиллагаа бүх талаар чангаран Орос, монгол Улстай бодит хамтын ажиллагаа байнга гүнзгийрч, умард зүг нээх бэхлэлтийн бүтээн байгуулалтад чухал алхам хийлээ.

3. Ард иргэдийн амьдралын баталгаа сайжирсан

◆ Хот, хөдөөгийн суурин ард иргэдийн орлогын өсөлт эдийн засгийн нэмэгдлээс дээгүүр болсон. энэ жил тус бүр 33 мянган юань ба 11 мянган юанийг давах болно

◆ Мал аж ахуй, тариалангийн орны “арвыг хамруулах” төсөл үндсэндээ биелж, хот, хөдөөгийн ажил олголт өргөжиж, ядуу буурай амьдралтай хүн амын тоо эрс цөөрсөн, олон нийтийн амьдралын үндсэн түвшин дээшилж, тохь тухтай орон сууцны төслийн бүтээн байгуулалт үр дүн сайтай байна.

◆ Нийгмийн бүх салбарын ажил бүх талаар дэвшиж, нийгмийн баталгааны гол стандарт улсын дундаж түвшин буюу түүнээс давжээ.

4. Ардчилал ба хуулийн хэрэгжилт байнгын чанартай хөгжсөн

◆ Ардын Төлөөлөгчдийн Их хурлын дүрэм, хКН-ын удирдсан олон нам хамтран ажиллах ба улс төрийн зөвлөлгөөн хийх дүрэм, үндэстний орны өөртөө засах дүрэм, үндсэн шатны олон түмний өөртөө засах дүрэм төгөлдөржив.

◆ Эх оронч нэгдмэл цогц бэхжин хөгжсөн

◆ үндэстний эв нэгдэл дэвших үйл ажиллагаа шинээр бий болгов

◆ Шашин суртахууны хүрээ эв нэгдэлтэй, амар тайван, тогтвортой байна

◆ Олон түмний багийн зохион байгуулалтыг амжилттай сайжруулав

◆ Өвөр монголын хууль зүйн байгуулалт баттай ахисан

5. Соёлын бүтээн байгуулалт өндөр амжилтад хүрэв

◆ Дарга Ши Жиньпиний чухал яриа ба Өвөр монголд шинжлэн судлах үеийн чухал ярианы зорилго зорилт хүмүүсийн сэтгэлд тод үлдсэн

◆ Социализмын байгууллын үнэ цэнийн боловсрол хүмүүжлийн үр дүн сайн байна

◆ Олон нийтэч чанартай оюуны боловсролыг санаачлан бий болгох ажил хэрэгжив

◆ үзэл ухамсрын хэлбэрийн хүрээн дэх удирдлага хяналтын ажил сайжрав

◆ Соёлын орчин ба соёлын үйл ажиллагаа маш сайн хөгжсөн

6. Нийгмийн эв нэгдэл тогтвортой болов

◆ Тайван амгалан Өвөр монголын бүтээн байгуулалт сайжрав

◆ Нийгмийн зөрчлийг арилгасан ажлын үр дүн сайн

◆ Аюулгүй үйлдвэрлэлийн түвшин бүх улсад тэргүүлсэн

◆ Чанарын түвшний тухай хяналтын эрчим чангарав

◆ Иргэдийн аюулгүй байдал, хангалт үйлчилгээ дээшилсэн

◆ Хятад улсын умард хилийн амар тайван, тогтвортой байдлыг илүү бэхжүүлэв

7. Байгаль орчин сайжирсан

◆ Ой шугуйн бүрхэц ба нутаг бэлчээрийн ургамлын бүрхэц “хосоор дээшлэв”

◆ Цөлжилт “хосоор багасав”

◆ Гол хорт бодис гадагшлуулах ерөнхий хэмжээ мэдэгдэхүйц багассан

◆ Энерги хэмнэн, хорогдлыг багасгах ба хоцронгуй үйлдвэрлэлийн чадварыг орхигдуулах ажлыг амжилттай гүйцэтгэв

◆ Байгаль орчны аюулгүй байдлын бүтээн байгуулалтын үр дүн илт сайжрав

8. намыг сайн засах ажил гүнзгийрэн сайжирсан

◆ Намыг сайн засах “1+3”-ын дүрмийн системийг бий болгож, намыг хянах, засах хариуцлагыг хэрэгжүүлсэн.

◆ Намын олон нийтэч сургалт боловсролын үйл ажиллагаа ба “Гурван чанга гурван бодитой” тусгай сэдэвт сургалт чухал амжилтад хүрэв.

◆ “Хоёрыг суралцаж нэгийг тэнцүүлэх” сургалт боловсролыг гүнзгий өрнүүлсэн

◆ Төвийн найман тогтоолын зорилго зорилт, Өөртөө Засах Орны 28 тогтоолыг амжилттай хэрэгжүүлж, нам, засаг, нийгмийн ёс журам сайжрав.

◆ Удирдах баг, удирдах ажилтнууд ба боловсон хүчний эгнээ, үндсэн шатны зохион байгуулалт, цогцлолт үргэлжлэн сайжирсан.

◆ Ялзралыг эсэргүүцэж шударга байдлыг санаачлах ажил идэвхжиж, хяналтын үйл ажиллагаа чангаран улс төрийн орчин тасралтгүй дэвшсэн.

 

Хоёр. Гол зангилаа хугацааны байдал хийгээд үүрэг

1. Байдал

Ирэх таван жил бол чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад ялалт байгуулж, ХКН-ын Төв хорооны Өвөр монголд зориулсан хөгжлийн стратегийн бодлогыг бүх талаар хэрэгжүүлж, хятад улсын умардын үзэсгэлэнт нутгийг бүтээн байгуулах гол зангилаа цаг үе юм.

Өвөр монголын өнөөгийн байдал ирээдүйд хөгжлийн их орон зайг хангаж чадах стратегийн хугацаанд оршиж байна.

2. Удирдах үзэл баримтлал

Хятад улсын онцлогтой социализмын байгууллаар гол болгож, дарга Ши Жиньпиний чухал ярианы агуулга санаа болон засаг барих шинэ санаа, шинэ үзэл, шинэ стратегийн бодлогыг мөрдөж ажиллана. Дарга Ши Жиньпиний Өвөр монголд ажиллах үеийн чухал ярианы агуулга санааны дагуу “Тавыг нэгтгэх” төлөвлөлтийн хэрэгжилтийг ахиулсан. Түүнчлэн “Дөрвөн бүх тал”-ын стратегийн бодлогын төлөвлөлтийг зохицуулан шинийг бүтээх, тэнцвэртэй, экологийн, нээлттэй, хамтын хөгжлийн бодлогыг бодитой хэрэгжүүлж, хөгжил, байгаль орчны хамгаалалт болон ард иргэдийн амьдралын түвшинг сайжруулж, өөрчлөлт шинэчлэлтийг түлхүү ахиулна. Шинэ хэлбэрийн аж үйлдвэр, мэдээ мэдээлэл, хот байгуулалт, мал аж ахуй, тариалангийн салбарын аж үйлдвэрийг эрүүлээр хөгжүүлж, өөрчлөлт нээлтийг сайжруулна. хуулийн дагуу засаг барих, намыг удирдах, намыг засахыг чанга хатуу хэрэгжүүлж, бие биеэ дэмжин, эвлэлдэн нэгдсэн, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах чухал шатны агуу их ялалтыг тэмцэн олохоор хичээнэ. үндсэндээ шинэ хөгжлийг биелүүлэх шинэ аян замыг эхлүүлэн хятадын умард бүс нутгийн үзэсгэлэнт орныг бүтээн байгуулах болно.

3. Баримтлах зарчим, шаардлага

Гурван шугамыг бат сахих хэрэгтэй. энэ нь орчин үеийн хөгжсөн Өвөр монголыг бүтээн байгуулах үндсэн шаардлага.

Өөрчлөлт шинэчлэлтийг хурдасгах хэрэгтэй. энэ нь орчин үеийн Өвөр монголыг бүтээн байгуулах гол чиг хандлага юм.

“Таван тал”-ыг зохицуулна. энэ нь шинэ үеийн Өвөр монголыг бүтээн байгуулах зайлшгүй сонголт.

Өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлнэ. энэ нь Өвөр монголын бүтээн байгуулалтыг үндэс сууриар нь өөрчлөн хөгжүүлэх арга бодлого мөн.

Хуулиар засаг барихыг баримтална. энэ бол орчин үеийн Өвөр монголыг бүтээн байгуулах чухал баталгаа юм.

Намыг удирдах, намыг засах ажлыг сайжруулна. энэ бол орчин үеийн Өвөр монголыг бүтээн байгуулах үндсэн баталгаа.

4. гол зорилт
Эдийн засгийн хөгжлийг шинэ түвшинд хүргэнэ
Өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлнэ
Эдийн засгийг хөгжүүлэх арга хэлбэрийг өөрчилнө
Ардчилсан, хуулийн дагуу бүтээн байгуулалтыг сайжруулна
Соёл иргэншил, эв нэгдлийг дэлгэрүүлнэ
Ард түмний амьдралын түвшинг дээшлүүлнэ
Байгаль орчны хамгаалалтыг сайжруулна

 

Гурав. Аж ахуйн хэлбэрийг өөрчлөн шинэчилж хөгжүүлнэ

1. Аж ахуйн тогтвортой түргэн өсөлтийг батална

◆ Хэрэглээний ерөнхий хэмжээг нэмэгдүүлэн хангалтын талын салбарыг сайжруулна

◆ Хөрөнгө оруулалтын үйлчилгээг идэвхтэй хийнэ

◆ Хангалтын талын өөрчлөлт, бүтцийн зохицуулалтыг сайн хийнэ.

◆ Гадаад арилжааны хэлбэрийг шинэчилнэ.

◆ Илүүдэл ба хоцронгуй бүтээгдэхүүнийг устгана.

2. Мал аж ахуй, газар тариалангийн хөгжлийг дэмжинэ

◆ Мал аж ахуй, тариалангийн газар нутгийн менежментийн дүрмийг улам сайжруулна.

◆ Мал аж ахуй, тариалангийн газар нутгийн байршлыг сайн болгоно.

◆ Мал аж ахуйн хөгжлийн загварыг өөрчилнө.

◆ Мал аж ахуй, газар тариалангийн хангалтын өөрчлөлтийг ахиулна.

3. Аж үйлдвэрийн бүтцийн стратегийн бодлого зохицуулалтыг ахиулна

◆ Өвөр монголын аж үйлдвэрийг зэрэглэл ахиулах, бохирдолгүй болгон үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжинэ.

◆ Уламжлалт аж үйлдвэрийн давуу талд тулгуурлан өрсөлдөөний хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

◆ Одоогийн давуу талдаа түшиглэн шинэ аж үйлдвэрийг хөгжүүлнэ.

◆ Цогцолбор хүрээлэн, нээлтийн орон нутгийн загварыг өөрчлөн шинэчилнэ.

◆Үйлчилгээний хүрээнд тулгуур аж үйлдвэрийн хөгжилд илүү анхаарал хандуулан сул талаа нөхнө.

◆ “Сүрлэг сайхан Өвөр монгол, үзэсгэлэнт орон нутаг” брэндийг бий болгож, хятад улсын хэмжээнд алдартай аялал жуулчлалын орон болгон бүтээн байгуулна.

4. Шинэчлэлээр хөгжлийн хөдөлгөгч хүч болгох стратегийн бодлого зохицуулалтыг хэрэгжүүлнэ

◆ Хятад улсын хүрээнд буюу гадаадын шинжлэх ухаан технологийн салбарт чиглүүлэн гол аж үйлдвэрийн технологийн хүчин чадлыг сайжруулна.

◆ Аж ахуйн нэгж, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага буюу бусад албан байгууллагуудын шинэчлэлийн асуудал дахь үйлчилгээг сайжруулна.

◆ Шинийг санаачлах технологийн үйл ажиллагааны өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ.

◆ Мэргэжилтэн бэлтгэх бодлого болон “Тал нутгийн мэргэжилтэн”-ий төслийг хэрэгжүүлнэ.

5.Хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг ахиулна

◆ Хүнээр хүн хийх шинэ хэлбэрийн хот суурин бүтээн байгуулна.

◆ Хот суурингийн үйлчилгээний хүчин чадлыг ахиулна.

◆ Хотын хууль хэрэгжүүлэх албан байгууллагыг өөрчилнө.

◆ Хот, хөдөөгийн өрхийн бүртгэлд өөрчлөлт хийнэ.

◆ Шяний эдийн засгийн хөгжлийг эрчимтэй дэмжинэ.

◆ Мал аж ахуй, газар тариалангийн орон нутгийн шинэ загварын хөгжлийг дэмжинэ.

◆ Хөххот, Бугат, Ордос зэрэг газрын хот төлөвлөлтийн хөгжлийн бодлогыг гүнзгий хэрэгжүүлнэ.

◆ Хөххотод улсын зэрэглэлийн шинэ хот хороолол байгуулахыг дэмжинэ.

◆ Зүүн бүс нутгийн хөгжлийг дэмжих шинэ ээлжийн бодлогыг хэрэгжүүлнэ.

◆ Хувьсгал ялсан хил дагуух буурай хөгжилтэй газар нутгийн хөгжлийг дэмжинэ.

6. Орчин үеийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулна

◆ Шинжлэх ухаанч төлөвлөгөө тогтоон, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, төмөр зам, авто зам, агаарын зам, хот төлөвлөлт, ус суваг, энерги, мэдээлэл холбоо зэрэг долоон салбарын хөгжлийг дэмжинэ.

7. Аж ахуйн нэгжийн өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ

◆Засгийн газраас “Нээлттэй байлгах, удирдах, үйлчлэх” өөрчлөлтийг хийнэ.

◆Төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрчлөлтийг загвар ангилан хөгжүүлнэ.

◆ Нийтийн өмчлөлийн бус аж ахуйн нэгжийн хөгжлийг ахиулна.

◆ Цахилгаан станцын туршилтын салбарын хөгжлийг дэмжинэ.

◆ Эдийн засаг, гааль татварыг өөрчилнө.

◆ Орчин үеийн мөнгөн гүйлгээний системийг төгөлдөржүүлнэ.

8. Гадаадад нээлттэй орон нутгийн цар хүрээг тэлнэ

◆ Гадаадад нээлттэй орон нутгийг дөрвөн зүг найман зовхист тэлж өргөн хүрээ шинэ байрлалтай болгоно.

◆ Гадаадад нээлттэй стратегийн бодлого зохицуулалтыг баримтална.

◆ Хятад, монгол хоёр орны эКСПО-гийн цар хүрээ, чанарыг сайжруулна.

◆ Бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.

◆ Боомтын эдийг засгийн хөгжлийг дэмжинэ.

Дөрөв. социализмын арчилсан улс төрийг идэвхтэй хөгжүүлнэ

1. Иргэдийн ардчиллыг өргөжүүлнэ

◆ ӨмӨЗО-ны Төлөөлөгчдийн Их хурлын дүрмийн дагуу бүх талаар урагшлахыг дэмжинэ.

◆ БНхаУ-ын Коммунист Намын удирдсан олон нам хамтран ажиллах ба Улс төрийн зөвлөлгөөн хийх дүрмийг баримтлан бүрдүүлнэ.

◆ Үндсэн шатны ардчиллын дүрмийг баримтлан бүрдүүлнэ.

◆ Олон түмний багийн зохион байгуулалтын улс төрийн болон тэргүүлэх чанар, мөн олон нийтэч чанарыг нэмэгдүүлнэ.

2. Эх оронч нэгдмэл цогцыг бэхжүүлэн сайжруулна

◆ Нэгдмэл цогцын ажлын дүрмийг хэрэгжүүлж, эв нэгдлийг байнга нэмэгдүүлэн тэлж, хүчийг идэвхтэй нягтруулна.

◆ Намын шашин суртахууны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэн шашин суртахууны хэсгийг идэвхтэй удирдаж, социализмын нийгэмтэй зохицуулна.

3. Үндэстний нэгдлийг бэхжүүлэн хөгжүүлнэ

◆ Намын үндэстний төрийн бодлогыг хэрэгжүүлэн үндэстний орны өөртөө засах дүрмийг баримтлан иж бүрэн болгоно.

◆ Хил хязгаараа цэцэглүүлэн ард иргэдээ чинээлэгжүүлэх ажлыг онцгой сайжруулна

◆ ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг угтах цуврал үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулна 4. бүх талаар хуулиар орноо засах ажлыг дэмжинэ

◆ Хууль тогтоох ажлын чанарыг дээшлүүлэх, гол хүрээн дэх хууль тогтоолтыг чангатгана.

◆ Хуулиар засаг явуулах чиглэлийг баримтална.

◆ Хууль цаазын байгууллагын өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ.

◆ Социализмын хуулийн зорилго зорилтыг хэрэгжүүлнэ

◆ үндсэн хууль ба хууль цаазын хэрэгжилтэд хяналт тавих ажлыг чанаржуулна

Тав. Нийгэм журмын тэргүүний соёлыг идэвхтэй сайжруулна

1. Үндэстнүүдийн хамтын оюун санааг сайтар сахин баримтална

◆ Хятад улсын онцлогтой социализмын байгууллын ухуулга, сургалтыг чандлан дагана.

◆ Хятадын мөрөөдөл ба социализмын үнэ цэнийн үзлээр хамтын ойлголтоо нягтруулан хүчин чадлаа хуримтлуулна

◆ үндэстний ба цаг үеийн зорилго зорилтоо идэвхтэй сайжруулан тэсвэр тэвчээртэй, цуцалтгүй урагш давхидаг монгол морь адил эрч хүчтэй урагшилна.

2. Үзэл ухамсрын хэлбэрийн хүрээн дэх удирдлагаа сайжруулна

◆ үзэл ухамсрын хэлбэрийг хариуцах намын ажлыг гуйвшгүй баримтлан гол зүйлийг ямагт баримталж, идэвх зүтгэл, эрч хүчийг дээшлүүлнэ

◆ үзэл ухамсрын хэлбэрийн олон ишт, олон хэлбэрт, олон хувиралттай онцлогийг уялдуулан яриа хэлэлцээр дэх зөрчлийн асуудлыг шийдэж гол урсгалын үзэл санааны хэлэлцээрийг бэхжүүлэн сайжруулна

◆ Соёлын харилцааны стратеги бодлогыг хэрэгжүүлж, хятадын ба Өвөр монголын тухай танилцуулж, гадаад ухуулгын татах хүч, нөлөөлөх хүчийг нэмэгдүүлнэ

3. Үндэстнүүдийн ард түмний оюуны ба соёлыг баяжуулна

◆ Ард түмнийг голчлон анхаарч, зохион бүтээх удирдамжийг баримтална

◆ үндсэн шатанд хандуулан олон түмэнд үйлчлэхийг баримтална

◆ Соёлын мэргэжилтэнг урамшуулах тогтоц ба тэтгэх төрийн бодлогыг бүрэн болгоно

4. Соёлын үйл ажиллагааны өөрчлөлт хөгжлийг ахиулна

◆ Соёлын байгууллагын өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ

◆ Үндэстний соёлыг хамгаалан залгамжлах, шинийг санаачлан хөгжүүлэх ажлыг чангатгана

◆ Өөртөө Засах Орны соёлын үйл ажиллагааны тулгуурлах үйлс болгон бүтээн байгуулах ажлыг эрчимжүүлнэ

 

Зургаа. Олон үндэстний ард иргэдийн аз жаргалтай амьдралын төлөө хүчин зүтгэнэ

Нэг. Ядуурлаас ангижруулна

◆ Ядуурлыг бууруулах ба ядуурлаас ангижруулах үндсэн арга бодлогыг хэрэгжүүлнэ.

◆ Өвөрмөц, давуу талтай аж үйлдвэрлэл, дэд бүтцийн сүлжээ болон олон нийтийн үйлчилгээний үндсэн системийн бүтээн байгуулалтыг хүчтэй дэмжинэ.

◆ Ядуурлаас ангижруулах ажлын хариуцлагын дүрэм болон ядуурлаас гарах тогтолцоог чанд хэрэгжүүлнэ.

Хоёр. Ажил эрхэлж орлогоо нэмэгдүүлэхийг эрчимтэй дэмжинэ

◆ Ажил олголтыг тэргүүн эгнээнд тавих стратегийн бодлого болон ажил олгох идэвхтэй төрийн бодлогыг хэрэгжүүлнэ.

◆ Олон нийт үйлс бүтээж, ард түмэн бүтээлч сэтгэхийг дэмжинэ.

◆ Орлогын хуваарилалтын дүрмийн шинэчлэлийг гүнзгийрүүлнэ.

◆ Малчид, тариачдын орлогын нэмэгдлийг эрчимтэй дэмжинэ. гурав. нийгмийн баталгааны системийг төгөлдөржүүлнэ

◆ Иргэд даатгалд хамрагдах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.

◆Хот, хөдөө орон нутгийн нийгмийн болон хуулийн тусламж үйлчилгээний системийг төгөлдөржүүлнэ.

◆ Орон сууцны баталгааны ажлыг эрчимтэй дэмжинэ.

◆ Бүх зэрэглэлийн баталгааны системийг төгөлдөржүүлнэ. дөрөв. иргэдийн таашаалд нийцсэн боловсролын системийг бий болгоно

◆ Боловсролыг нэн тэргүүнд хөгжүүлэх стратеги бодлогыг баримтална.

◆ Хот, хөдөө орон нутгийн суурь боловсролын хөгжлийг нэгдсэн байдлаар төлөвлөн нэмэгдүүлнэ.

◆ Үндэстний боловсролыг эн тэргүүнд голлон хөгжүүлнэ.

◆ Тусгай мэргэжлийн боловсролыг эрчимтэй хөгжүүлнэ.

◆ Их, дээд сургуулийн заах арга зүй, сургалтын түвшин болон бүтээлч чадварыг нэмэгдүүлнэ.

◆ Мэргэжил дээшлүүлэх ба тусгай боловсролыг чанаржуулж, хувийн сургуулийн хөгжлийг дэмжиж цэгцэлнэ.

Тав. иргэдийн эрүүл мэндийн түвшинг дээшлүүлнэ

◆ Шинэ цаг үеийн эрүүл мэндийн ажлын чиглэлийг баримтална.

◆ Үндсэн эм эмнэлэг, олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулна.

◆ Ард иргэд даатгалд хамрагдах, эмийн хангалтыг батлах, дүрмийн шинэчлэл зэргийг эрчимтэй дэмжинэ.

◆ Монгол, хятад эмнэлгийн дэд бүтэц болон стандартчилсан бүтээн байгуулалтын ажлыг дэмжинэ.

◆ Төлөвлөгөөтэй төрөх үндсэн бодлогыг баримтална.

◆ Ард иргэдийн дунд бие чийрэгжүүлэх үйл ажиллагаа өрнүүлнэ.

◆ Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хуулийн эрхийг хамгаална. зургаа. “амар амгалан Өвөр Монгол”-ын бүтээн байгуулалтыг өндөр түвшинд хүргэнэ

◆ Нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах босоо /стерео/ системийн бүтээн байгуулалтыг түргэсгэнэ.

◆ Чухал төрийн бодлогын нийгмийн амар тайван байдалд учруулах аюул түгшүүрийг үнэлэн жиших тогтолцоог хэрэгжүүлнэ.

◆ Нийгмийн засаглалын бүтээлч санаануудыг дэмжинэ.

◆ Олон нийтийн аюулгүйн системийг төгөлдөржүүлнэ.

◆ Аюулгүй байдлыг сахиж, гэнэтийн осол аваарыг шийдвэрлэх хүч болон арга барилаа сайжруулна.

◆ Цэрэг ардын нэгдэл, цэргийн анги болон бүс нутгийн захиргааны хамтын сэргийлэх ажлыг улам бэхжүүлнэ.

◆ “Хоёрыг хүрээлж, хамтдаа байгуулах” ажлыг гүнзгийрүүлэн цэрэг ардын эв нэгдлийг дэмжинэ.

 

Долоо. Экологийн бүтээн байгуулалтыг чанд сайжруулна

1. Экологийн сэргэлт ба орчны хамгаалалтыг сайжруулна

◆ Экологийн улаан шугамыг бат сахин хамгаалах ажлыг тэргүүн эгнээнд тавьж, алгуур сэргэх ба хүний хүчээр сэргээх чиглэлийг уялдуулан баримтална.

◆ Урьдчилан сэргийлэхэд голлон анхаарч, сэргээн засах чиглэлийг баримтлан агаар, ус, хөрсний бохирдол зэрэг орчны томоохон асуудлыг чухалчлан шийдвэрлэнэ.

2. Байгалийн баялгийг хэмнэх ба орчны хамгаалалтын орон зайн байршил, үйл ажиллагааны бүтэц, үйлдвэрлэлийн хэлбэрийг бий болгоно.

◆ Хөгжүүлэхийн зэрэгцээ хамгаалж, хамгаалахын хамт хөгжүүлэх шугамыг баримтална.

◆ Гол хүчин чадал бүхий орон нутгийн стратегийг хэрэгжүүлж, идэвхжүүлнэ.

◆ Байгалийн баялгийг нээн ашиглах хэлбэрээ өөрчилнө.

◆ Бага нүүстөрөгчит эргэлтэт хөгжлийг ахиулна.

◆ Энерги хэмнэж, орчныг хамгаалах үйл ажиллагаа ба ой шугуй, элс, өвсний тал дээр илүү анхаарч идэвхтэй хөгжүүлнэ.

3. Экологийн дүрэм, соёлын хүмүүжил боловсролыг баримтална.

◆ Экологийн дүрмийн өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ.

◆ Туршилтын цэгт эхлээд хийх ба нэгдмэл цогцоор ахиулах зэргийг уялдуулна

◆ Экологийн соёлыг идэвхтэй сайн хөгжүүлнэ.

 

Найм. намын байгуулалтыг чанга засах хэрэгтэй

1. бнхау-ын дарга ши Жиньпиний цуврал чухал яриа ба төрийг засаж засаг барих шинэ үзэл санаа шинэ стратегийн бодлогоор тархиа цэнэглэнэ.

◆ Намын чанартай боловсрол, ёс суртахууны хүмүүжлийг ямагт чанга баримтлан хэрэгжүүлэх хэрэгтэй.

2. намын дотоодын улс төрийн амьдралыг чангатгах ба дүрэмжүүлнэ

◆ Шинэ нөхцөл байдалд намын дотоодын улс төрийн амьдралын баримжааг нарийн хянамгай хэрэгжүүлнэ.

◆ Намын улс төрийн сахилга бат, улс төрийн ёс журмыг чандлан сахина.

◆ Хамтын удирдлагын дүрмийг баримтална.

◆ Шүүмжлэл ба өөрийгөө шүүмжлэх чиглэлийг сайн сахина.

◆ Намын зохион байгуулалтын дүрмийг чанд сахина.

◆ Намын дотоодын ардчиллыг баримтална.

◆ Намын гишүүний гол цогц байдлыг хүндэтгэж, намын гишүүний ардчиллын эрхийг батална.

3. Үнэнч, зөв цэгцтэй хариуцлага гүйцэтгэдэг өндөр боловсролтой даргын эгнээг бий болгоно

◆ үнэнч, зөв цэгцтэй хариуцлагатай өндөр боловсролтой даргыг бэлтгэнэ.

◆ Бүтэц нь зохистой, өндөр боловсролтой даргын эгнээг бий болгоно.

◆ Ажилтан ажиллуулах талын төв бус үзэл суртлаас сэргийлэн өөрчилнө.

◆ Алдаа дутагдлыг уучлан залруулах тогтоцыг байгуулна.

◆ Өргөн хүрээнд дарга удирдлагын сургалтын ажлыг сайн хийнэ.

◆ Тэтгэвэрт гарсан даргын ажлыг чангатгана

◆ Мэргэжилтэн нам хариуцах зарчмыг баримтална.

4. Үндсэн шатны намын байгуулалтын ажлын түвшинг дээшлүүлнэ

◆ “Умард хилийн тэргүүлэгч” төслийг хэрэгжүүлнэ.

◆ үндсэн шатны зохион байгуулалтын улс төрийн чадавхи, үйлчилгээний чадварыг чанаржуулна.

◆ Намын гишүүнээр бүртгүүлэх, боловсруулан бэлтгэх, үйлчлэх ажлыг сайн хийнэ.

◆ үндсэн шатны намын зохион байгуулалтыг сайжруулна.

5. Үзэл суртлыг чангатгана

◆ Намын олон түмэнч шугамыг нарийн хянамгай хэрэгжүүлнэ.

◆ “Дөрвөн суртал”-ыг цэгцлэн засахыг гүнзгийрүүлж, төвийн найман тогтоолын үзэл санааг урт хугацаанд үр дүнтэй болгоно.

◆Бүх зэрэглэлийн удирдах хүмүүс шударга үнэнийг баримтлан бодит байдлыг эрхэмлэж ажиллах хэрэгтэй.

6. Намын суртал цэгцтэй, засгийн байгуулалт ба авилгатай тэмцэх шугамыг баримтална

◆ Намын дотоодод хяналт тавих дүрмийг чанд хэрэгжүүлнэ.

◆ Шийтгэл оноох дүрмийг чанга хэрэгжүүлнэ.

◆ Хариуцлага нэхэмжлэх дүрмийг чанд хэрэгжүүлнэ.

◆ Авилгатай зайлшгүй тэмцэх ба шийтгэл олгохыг хатуу баримтална.

◆ Бүх зэрэглэлийн удирдах хүмүүс зөв цэгцтэй байдлыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

7. Тал бүрээр намыг чанга засах хариуцлагыг хэрэгжүүлнэ

◆ Бүх шатны намын зохион байгуулалтыг хийж, намын байгуулалтын ажлын хариуцлагын дүрмийг чанд хэрэгжүүлэн намыг засах хариуцлагыг бодитой хэрэгжүүлэх хэрэгтэй.

◆ Бүх зэрэглэлийн намын хорооны ажлын дүрмийг хэрэгжүүлнэ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл