Хятад улсын дарга Ши Жиньпин 7-р сарын 29-ний өдөр дэлхийн залуу багачуудын энх тайвны их хуралд захидал илгээжээ.
Ши Жиньпин онцлохдоо, Энэ онд Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ардын түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ой тохиож байна. Наян жилийн өмнө Хятадын ард иргэд дэлхийн ард иргэдтэй хамтдаа цус урсган байлдсаны эцэст Фашизмыг бүрэн ялж, энх тайвныг авчирсан юм гэжээ.
Тэрээр мөн хэлэхдээ, Цаашдын энх тайвныг залуу багачуудад найдаж байна. Улс орнуудын өргөн олон залуучууд энэхүү бага хурлаар гараа болгон үзэл бодлоо солилцож, ойлголцлоо нэмэгдүүлж, нөхөрлөл тогтоон, энх тайвны үзэл баримтлалын санаачлагч, энх тайван хөгжлийн оролцогч болж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад оюун ухаан, эрч хүчээ нэмэрлэх ёстой юм гэжээ.
Дэлхийн залуучууд багачуудын энх тайвны их хурал өнөөдөр Бээжин хотноо “Энх тайвны төлөө хамтдаа” сэдвийн хүрээнд зохиогдож байгаа бөгөөд Хятадын гадаадтай найрамдлаар харилцах нийгэмлэг, Бүх Хятадын залуучуудын холбоо хамтран зохион байгууллаа.
