solongonews
Ши Жиньпин Александр Лукашенкод баяр хүргэжээ
2025-01-28 22:47
Ши Жиньпин Александр Лукашенкод баяр хүргэжээ

Нэгдүгээр сарын 27-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Александр Лукашенкод цахилган илгээж, түүний Бүгд Найрамдах Беларусь улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баяр хүргэв.

Дарга Ши Жиньпин тэмдэглэхдээ: Сүүлийн жилүүдэд би Ерөнхийлөгчтэй ойр дотно харилцаатай байж, Хятад, Беларусийн харилцааны хөгжлийг хамтаар төлөвлөж, хоёр орны харилцааг бүх цагт хувиршгүй иж бүрэн стратегийн түншлэлийн түүхэн хамгийн дээд түвшинд хүргэсэн. Хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлж, "Бүс ба Зам"-ыг хамтдаа байгуулж баялаг үр дүнд хүрсэн бөгөөд олон талт хамтын ажиллагаа ихээхэн ахиц гаргасан байна. Би Хятад Беларусийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Ерөнхийлөгчтэй хамт хоёр орны уламжлалт найрамдалт харилцааг үргэлжлүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад Беларусийн харилцааг өндөр түвшинд хөгжүүлж, хоёр улсын ард түмэнд үр өгөөжөө өгөхөд бэлэн байна. 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл