solongonews
Ли Жихэн: Өвөр Монголын төвийн орчин үеийн бүтээн байгуулалтыг хурдасгана
2017-01-15 00:51
Ли Жихэн: Өөрийгөө чанга шаардаж, тэргүүн эгнээ зүгт мэрийж, тэргүүн эгнээнд явж, Өвөр Монголын төвийн орчин үеийн бүтээн байгуулалтыг хурдасгана.

Нэгдүгээр сарын 14-ний өдрийн үдээс хойш ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн Хөххотын төлөөлөгчдийн багийн хамт ажлын илтгэлийг хянан зөвшилцөв. 

Тэрээр онцлохдоо, өөрийгөө чанга шаардаж, тэргүүн эгнээ зүгт мэрийж, тэргүүн эгнээнд явж, Өвөр Монголын төвийн орчин үеийн бүтээн байгуулалтыг хурдасгана гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Ши Жиньпин даргаар удирдуулсан Намын Төв Хорооны удирдлагын дагуу ӨМӨЗО-ны Намын хороо, Засгийн газар үндэстнүүдийн ард түмнийг дагуулж, Намын төв хорооны бүх шийдвэр бодлогыг нарийн хэрэгжүүлж, Өвөр Монголын эдийн засгийн хөгжил тогтуун байна. 2017 оны эдийн засгийн ажлыг хийхэд олон бэрхшээл тулгарах бөгөөд маш олон алтан боломж тохиох болно. Бид заавал өөрийн үзэл санаа болон үйл ажиллагаагаа Намын төв хорооны эдийн засгийн хөгжлийн тухай дурдаж гаргасан дүрэм журам, шаардлага ёсыг баримталж, бүх талаар чинээлэг нийгмийг бүтээн байгуулах, орчин үеийн Өвөр Монголыг бүтээн байгуулах, Хятадын умард хилийн үзэсгэлэнт орныг бүтээн байгуулах ажлыг амжилтад хүргэхээр хичээх хэрэгтэй гэжээ.

Тэрээр Хөххотын бүтээн байгуулалтын тухай онцлохдоо, Хөххот бол Өвөр Монголын Өөртөө Засах Орны төв мөн. Өвөр Монголын хөгжлийн дундах байр суурь болон үйлдлийг хөнгөвчилж болохгүй гээд Хөххотын хөгжлийн талаар таван талын шаардлага дурджээ:

1. Хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хэрэгтэй.

2. Аж үйлдвэрийн бүтцийн төлөвлөлтийг шилдэг болгох хэрэгтэй.

3. Гадаад нээлтийг өргөтгөх хэрэгтэй.

4. Экологийн бүтээн байгуулалтыг улам чангатгах хэрэгтэй.

5. Үндэстнүүдийн эв нэгдлийн ажлыг улам сайн хийх хэрэгтэй гэжээ

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Өвөр Монголын Мэдээллийн Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл