Энэ өдөр, БХАТИХ-ын 3-р чуулган нээлтээ хийж, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин зэрэг нам, төрийн удирдагчид Ардын их хурлын ордонд чуулганы нээлтэд оролцож,ерөнхий сайд Ли Чян чуулганд хандан засгийн газрын ажлаа тайлагнав.
Хятад улсын энэ оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилт маш хүнд байна гэж Засгийн газрын ажлын тайланд дурджээ. Бид гол санааг онцолж, гол асуудлуудыг ойлгож, дараах чиглэлээр анхаарлаа хандуулж ажлаа сайтар хийнэ.
1. Хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлж, улсын дотоодын эрэлт хэрэгцээг бүх талаар тэлнэ.
2. Орон нутгийн онцлогт тохируулан шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг тогтвортой хөгжүүлж, орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг эрчимжүүлнэ.
3. Шинжлэх ухаан, боловсролоор улс орноо мандуулах стратегийг гүнзгий хэрэгжүүлж, үндэсний инновацийн тогтолцооны ерөнхий үр ашгийг дээшлүүлнэ.
4. Өөрчлөлт шинэчлэлийн чухал арга хэмжээний хэрэгжилтийг түргэтгэж, эдийн засгийн тогтолцооны шинэчлэлийн тэргүүлэх үүргийг илүү сайн гүйцэтгэнэ.
5. Гадаад ертөнцөд өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхтэй тогтворжуулна.
6. Гол салбар дахь эрсдэлээс үр дүнтэй урьдчилан сэргийлж, шийдвэрлэж, системийн эрсдэлгүй байдлын үр дүнг чанд хамгаална.
7. "Мал аж ахуй тариалан, хөдөө тосгон, малчид тариаланчид" -ын ажилд анхаарлаа хандуулж, хөдөө тосгоныг иж бүрэн сэргээн хөгжүүлэхийг цаашид ахиулна.
8. Шинэ хотжилт, бүс нутгийн зохицуулалттай хөгжлийг ахиулж, хөгжлийн орон зайн хэв маягийг улам оновчтой болгоно.
9. Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, бохирдлыг бууруулах, ногоон хөгжлийг өргөжүүлэх,нэмэгдэлийг ахиулах ажилийг уялдуулан зохицуулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн иж бүрэн ногоон өөрчлөлтийг түргэтгэнэ.
10. Ард түмний амьжиргааг хамгаалах, сайжруулах хүчин чармайлтыг нэмэгдүүлж, ард түмний амьжиргааг хамгаалах, сайжруулах ажлыг эрчимжүүлж, нийгмийн засаглалын үр нөлөөг дээшлүүлнэ.
