
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Израйлын дипломат харилцаа тогтоосон 25 жилийн турш талуудын харилцаа тогтвортой эрүүлээр хөгжиж ирсэн. Хоёр улсын дээд зиндааны харилцан айлчлал нэмэгдэн, ажил хэрэгч хамтын ажиллагаа гүнзгийрч, хүмүүнлэгийн солилцоо өдөр ирэх тутам нягтарч байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд, Хятад, Израйлын шинийг санаачилсан хамтын ажиллагааг үр дүнтэй ахиулж, хоёр улсын харилцааг үргэлжлэн сайнаар хөгжүүлнэ. Хоёр улс нь шинийг санаачилсан бүх талын стратегийн түншлэлийн харилцааг байгуулан, шинийг санаачилсан хамтын ажиллагааг нэг алхам ахиулж, харилцан дутуугаа нөхөн, хоёр улсын иргэдэд илүү их аз жаргалыг авч ирнэ. Талууд улс төрийн ойлголцлоо эрчимжүүлэн, нийт салбар, түвшний харилцаагаа гүнзгийрүүлж, харилцан ойлголцол болон итгэлцлээ нэмэгдүүлнэ. Хөгжлийн стратегийн холболтыг эрчимжүүлэн, “Нэг бүс нэг зам”-ын төслийг хамтдаа байгуулж, томоохон хамтын ажиллагааны төслийг ахиулан, шинжлэх ухаан техникийн шинэчлэл, усны нөөц, эрүүл мэнд, цэвэр эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Мөн хоёр улсын ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөн, боловсрол, соёлын солилцооны хамтын ажиллагааг эрчимжүүлнэ” гэжээ.
