Камбожийн хаан Нородом Сихамони Пномпень дахь хааны ордонд Хятад улсын дарга Ши Жиньпинтэй 04-р сарын 17-ны үдээс хойш уулзав.
Ши Жиньпин дарга:
- Би хаан Нородом Сихамони хаан ширээнд суусны 20 жилийн ой болон Камбожийн шинэ жилийн үеэр үзэсгэлэнт Камбож улсад айлчилж байгаадаа баяртай байна. Камбожийн ард түмэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхийг хүсэж байна.

Прага Ши Жиньпин:
- Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад, Камбож хоёр орон харилцан итгэлцэл, бие биеэ туслахыг баримталж, харилцан язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар бие биенээ тууштай дэмжиж, том жижиг улс орнуудын эрх тэгш, чин үнэнч харилцан итгэлцэж, харилцан ашигтай, хамтдаа хожих хамтын ажиллагааны үлгэр жишээ үзүүлсээр ирсэн юм. Хятад, Камбож хоёр орон хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад ямагт тэргүүн эгнээнд явж, Камбожийн ард түмэнд бодит ашиг тусыг авчирсан гэж хэлэв.
Камбожийн тогтвортой байдлыг хадгалж, хөгжлийг түргэсгэн, ард түмний амьжиргааг дээшлүүлж, улс орныхоо нөхцөлд тохирсон хөгжлийн замаар замнахыг Хятад улс тууштай дэмжиж байна. Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь Камбож болон бусад хөрш орнуудад илүү их боломжийг авчирна гэдэгт итгэж байна гэж Ши Жиньпин онцоллоо.

Нородом Сихамони Камбожийн хааны угсаа, сенат, засгийн газар, бүх ард түмний нэрийн өмнөөс Ши Жиньпин даргын айлчлалыг халуун дотноор хүлээн авч байгаагаа илэрхийлэв. Нородом Сихамони:
- Ши Жиньпин даргын айлчлал Камбож, Хятадын харилцааг шинэ шатанд гаргах түүхэн айлчлал болно. Камбож мөн Хятадын хамт АСЕАН Хятадын хамтын ажиллагаа, Ланьцан-Меконгийн хамтын ажиллагаа зэрэг олон талт механизмын зохицуулалт, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамтдаа ахиулахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Нородом Сихамони Ши Жиньпинд "Камбожийн Вант Улсын Үндэсний тусгаар тогтнолын одон" гардуулжээ.
