Орон нутгийн цагаар 06-р сарын 08-нд Хятад, Их Британийн эдийн засаг, санхүүгийн яриа хэлэлцээний Хятадын талын тэргүүн, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн Их Британид айлчлах үеэрээ Их Британийн талын яриа хэлэлцээний тэргүүн, Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй Лондонд уулзаж, Хятад, Их Британийн эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагаа болон хоёр тал хамтаар сонирхож буй асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.
Хэ Лифэн:
- Ши Жиньпин дарга хийгээд Ерөнхий сайд Кейр Стармер нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг Хятад, Их Британи хамтдаа чармайн хэрэгжүүлэх ёстой. Хятад, Их Британийн эдийн засаг, санхүүгийн яриа хэлэлцээний үр дүнг хэрэгжүүлэхэд тус дэм үзүүлж, эдийн засаг, санхүүгийн янз бүрийн салбарын солилцоо хийгээд хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн, харилцан ашигтайгаар хамтдаа хожих үр дүнд хүрэхийг дэмжиж, Хятад, Их Британийн эдийн засгийн харилцаа үргэлжлэн эрүүл тогтвортой хөгжихийг хэвээр хадгалах ёстой.
Рэйчел Ривз:
- Их Британи болон Хятадын хамтын ажиллагааг Их Британийн тал дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятадтай харилцаа холбоогоо бэхжүүлэн, Их Британи Хятадын эдийн засаг, санхүүгийн яриа хэлэлцээний үр дүнг сайтар хэрэгжүүлж, Их Британи, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгөхөд бэлэн байна гэж хэллээ.
