4-р сарын 2-нд ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Лаосын Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Тонглун Сисулитад захидал илгээж, Лаосын нам төрийн удирдагч асан Хамтай Сифадонон таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж, нөхөр Хамдетын гэр бүлийнхэнтэй уй гашууг нь хуваалцаж буйгаа илэрхийлжээ.
Ши жиньпин,Нөхөр Хамтай Сифадонон таалал төгссөнд би Хятадын Коммунист Нам, Хятадын засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Лаосын Ардын Хувьсгалт Нам, Лаосын засгийн газар, Лаосын ард түмэнд, мөн нөхөр Хамтай Сифадононгийн гэр бүлийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлж байна гэжээ.
Тэрээр,Нөхөр Хамтай Сифадонон бол тууштай коммунист, Лаосын нам, улс орны ахмад үеийн гарамгай удирдагч, Хятадын нам, ард түмний дотнын анд нөхөр юм. Тэрээр бүх амьдралаа Лаосын өөрчлөлт шинэчлэлт, социалист бүтээн байгуулалтад зориулж,Хятад Лаос хоёр нам, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.Нөхөр Хамтай Сифадононг Хятадын нам, төр, ард түмэн үргэлж дурсан санагалзаж байх болно гэжээ.
Ши Жиньпин тэмдэглэхдээ,Хятад Лаос бол сайн хөрш, сайн найз, сайн нөхөр, сайн түнш юм. Хятад Лаосын хоёр нам, хоёр орны уламжлалт найрамдалт харилцааг Хятад улс дээд хэмжээнд чухалчлан үздэг. Лаосын талтай хамтаар хүчин зүтгэж, Хятад Лаосын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг ахиулж, өөр өөрсдийн социалист үйлсийг тасралтгүй шинэ амжилтад хүргэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.
