solongonews
Ши Жиньпин дарга Цүй Ши Анийг хүлээн авч уулзлаа
2016-12-23 21:05
БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 23-ны үдээс хойш Бээжин хотноо ажлаа тайлагнахаар хүрэлцэн ирсэн Макаогийн засаг дарга Цүй Ши Анийг хүлээн авч уулзсан байна.

     Ши Жиньпин дарга: - Нэг жилийн туршид Засаг дарга Цүй Ши  Ань Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн захиргаагаа удирдан эдийн засаг, иргэдийн амьжиргаа, тогтвортой хөгжлийн эргэн тойронд бодлого хэрэгжүүлэн, олон нийтийн захиргааны өөрчлөлт, эдийн засгийн олон ургалч хөгжлийг ахиулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, хуулийн дагуу том чухал асуудлыг зохицуулах зэрэг талаар бишгүй олон ажил хийлээ. Түүнчлэн засаг дарга болон онцгой бүсийн захиргаа үндэсний "13-р 5 жилийн төлөвлөгөө" болон "Нэг бүс нэг зам" стратегид идэвхтэй оролцон Макаогийн түүхэн дэх хамгийн анхны 5 жил тутмын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулсан зэргийг төв Засгийн газар гүйцэд үнэлэн сайшааж байна гэж хэллээ. Түүнчлэн өөрийн нэрийн өмнөөс болон төв Засгийн газрыг төлөөлөн Макаогийн ард олонд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхийг Ши Жиньпин дарга Цүй Ши Аньд найдсан байна.

Найруулагч: САРАА
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл