Зөвхөн өндөр түвшний биш, харин ээлтэй байх шаардлагатай

2019 оны 11-р сард Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Шанхайд ажиллахдаа "Хотыг ард түмэн бүтээж, хот ард түмэнд үйлчилдэг" гэсэн үзэл баримтлалыг анх дэвшүүлсэн. Дараа нь тэрээр хүн рүү чиглэсэн хотыг хөгжүүлэх талаар олон чухал зааварчилгаа өгсөн юм.
Шанхай хотод нэгэн цагт байшин барилга багшралдан хүн ам нягт суурьшсан, давчуу орон сууц, нарийхан зам, жижигхэн ногоон байгууламж зэрэг “Том хотын өвчин" тус хотыг шаналгаж байсан. Ши Жиньпин дарга Шанхайд ажиллаж амьдарч байхдаа ч оршин суугчдын орон сууцны асуудалд анхаарал тавьж байсан. Амралтын өдрүүдээр тэрээр ихэвчлэн хуучин орон сууцны хороолол, гудамжаар явж, ужигширсан асуудлуудыг хэрхэн яаж шийдэх тухайд санааширч байв.
Ши Жиньпин 2023 оны 11-р сарын 29-нд Шанхайд ажиллахдаа нүүдэл иргэд төвлөрсөн Миньхан дүүрэгт тусгайлан хүрч, Шинэ эриний хотын барилгачид, менежерүүдийн суудаг хямд үнэтэй түрээсний байранд хүрч судалгаа хийсэн байна.
Ши Жиньпин:
-Түрээс нь үнэтэй байна уу?
Тэнд амьдарч буй Шанхайн иргэн Жэн Ланьюй:
- Боломжийн үнэтэй байна. Маш тухтай. Намайг Шанхайд гэртэй болгосон төр засагтаа талархаж байна.
Дотуур байр маягийн түрээсийн өөр нэг байранд түрээслэгчид Ши Жиньпин даргад:
- Манайх нийтийн гал тогоо, угаалгын өрөө, хувцас угаалгын өрөө, зочны өрөөтэй. Гадаа бадминтоны талбай, сагсан бөмбөгийн талбайтай. Үнэхээр гайхалтай! гэж ярив.
- Цаашид ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? гэж Ши Жиньпин дарга эелдгээр асуув.
Ойролцоох үл хөдлөх хөрөнгийн менежментийн компанийн манаач хийдэг түрээслэгчид:
- Хэрвээ нөхцөл байдал жаахан сайжирвал би эхнэр хүүхдээ авчирч, энд нэг өрөө байр түрээслэнэ.
- Би гэрчилгээ авч, найз охинтой болж, энд суурьшмаар байна.
Ши Жиньпин:
- Энд нутагшин суурьшаад хөгжинө гэдэг чинь их сайн байна. Та нар бас Шанхай хотын бүтээн байгуулагчид, хувь нэмэр оруулагчид учраас Шанхай ч бас та нарт анхаарал халамж тавих ёстой.
Ши Жиньпин хүнлэг хотын үзэл баримтлалыг хэрэгжүүлж, иргэдийн олон талт орон сууцны хэрэгцээг тасралтгүй хангаж, цагаач иргэд ирж, оршин сууж, ая тухтай амьдарч, ажил мэргэжлээрээ амжилтанд хүрэхийг баталгаажуулах хэрэгтэйг онцлов.
Халуун дулаан амьдрал бол хүн рүү чиглэсэн хотын хөгжлийн тод тусгал юм. Төвийн хотын ажлын хурлаар хот суурин газрын ажлын долоон гол зорилтыг дэвшүүлсний нэг нь "Тав тухтай, амьдрахад таатай хотуудыг байгуулахад анхаарах" юм.
Авто зогсоол, цэнэглэх станц зэрэг тав тухтай байгууламжийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэхээс эхлээд “Иргэдийг аюулгүй, тохилог, ногоон, ухаалаг сайн байшингаар хангах”, “Ахмад настан, хүүхдүүдэд анхаарал хандуулах, ахмад настны асрамжийн үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгох, хүүхэд харах үйлчилгээг нэгдмэл байдлаар хөгжүүлэх” зэрэг тодорхой хэрэгжилт бүр нь хотын ард түмэнд чиглэсэн бодлогыг бүрэн илэрхийлж байна.
Ухаалаг оюунлаг хот
2020 оны 3-р сард дарга Ши Жиньпин Жэжян мужид ажиллахдаа Ханжөү хотын Дижитал үйл ажиллагааны удирдлагын төвд хүрсэн юм. Тэрээр "Дижитал замын хяналт", "Дижитал хотын засаглал" зэрэг программуудын үзүүлэнг үзэж, Ханжөү хотын тээвэр, аялал жуулчлал, эрүүл мэнд болон бусад салбар дахь засаглалын чадавхийг сайжруулахын тулд дижитал технологи ашигласан шинэлэг ололт амжилтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Хотын дижитал бүтээн байгуулалт нь "Дижитал Ханжөү"-г бий болгох гол санаачилга юм. Ши Жиньпин хэлэхдээ, их өгөгдөл, үүлэн тооцоолол, блокчэйн, хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэт технологиудыг ашиглан хотын удирдлагын арга, загвар, үзэл баримтлалд инновацийг нэвтрүүлэх, дижиталчлалаас оюун ухаан руу, дараа хиймэл оюун руу шилжих нь хотыг орчин үеийн болгох, ухаалаг болгох цорын ганц арга зам юм.
Ши Жиньпин, Ханжөү хот дижитал хөгжлийн боломжоо цаашид ашиглах, ухаалаг хотуудын хөгжлийг түргэтгэх, үндэсний хэмжээнд үлгэр жишээ туршлагыг бий болгох талаар үргэлжлэн эрэл хайгуул хийж, шинийг эрэлхийлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Дижитал, ухаалаг менежмент нь чансаатай хотын хөгжлийг дэмжих хүчирхэг дэмжлэг юм.
2024 оны 4-р сард Ши Жиньпин Чүнчин хотын дижитал хотын ашиглалт, удирдлагын төвд ажиллаж, орчин үеийн хотын засаглалын түвшинг дээшлүүлэх орон нутгийн хүчин чармайлттай танилцав.
Энэ төвийг Чүнчин хотын "Дижитал төв" өмнө нь тархай бутархай байсан өгөгдлийг нэгтгэж, хүчирхэгжүүлж, ус, цахилгаан, хий, харилцаа холбоо, гүүр, туннель, төмөр зам, дамжуулах хоолой зэрэг хотын амин чухал үзүүлэлтүүдийг тодорхой тоймлон харуулах боломжийг олгожээ. Энэ нь хотын үйл ажиллагааны төлөв байдалд иж бүрэн хяналт шинжилгээ хийх, дүн шинжилгээ хийх боломжийг олгож, олон талын нарийн удирдлага, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ:"Дижитал эрх мэдлийг бэхжүүлж, хотын засаглалын шинэчлэлийг ахиулахын тулд бид том дата платформ, сүлжээний системийг шинжлэх ухаанчаар төлөвлөж, байгуулж, талуудын хамтарсан удирдлага зохицуулалтыг бэхжүүлж, хэрэгжилтийг үр дүнтэй сайжруулах хэрэгтэй" гэжээ.
Хятадын дүр төрх, хэв маягийг харуулав
2021 оны 3-р сарын 24-ний Ши Жиньпин Фүжөү хотод ажиллахдаа Саньфанчи гудамжны түүх соёлын дүүрэгт зочиллоо. Тэрээр Наньхөү гудамж, Лангуаны гудамжаар алхаж, Янь Фүгийн хуучин байраар орлоо.
1991 оны 3-р сард тухайн үеийн Фүжөү хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Ши Жиньпин Линь Жюемин хуучин байранд соёлын дурсгалт зүйлсийн талаар хурал хийжээ.
Ши Жиньпиний анхаарал халамжаар Саньфанчи гудамжийг нураалгүй үлдээж, олон тооны түүхийн дурсгалт зүйл, хөшөө дурсгал өнөөг хүртэл хадгалагдан үлджээ.
Ши Жиньпин 30 орчим жилийн дараа төрөлх нутагтаа буцаж ирэхдээ хуучин хороолол, эртний барилга байгууламж, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах нь хотын түүх, соёлын өвийг хамгаалах гол түлхүүр гэдгийг онцлов. Эртний барилгууд, хуучин байшингууд, хуучин хорооллуудыг дээдлэх ёстойг онцоллоо.
Ши Жиньпин:"Орчин үеийн ард түмний хот бол материаллаг болон оюун санааны соёл иргэншлүүдийг зохицоор нэгтгэсэн хот байх ёстой. Барилга нь Хятадын уламжлалт соёлоос улбаатай, Хятадын дүр төрх, хэв маягийг харуулсан байх ёстой" гэжээ.
Төвийн хот суурин газрын ажлын хурлаар дэвшүүлсэн долоон гол зорилтын нэг нь соёл иргэншсэн хот байгуулахад анхаарах явдал юм. Үүнд түүх, соёлыг хамгаалах, өв уламжлах тогтолцоог боловсронгуй болгож, хотын төрхийн менежментийн тогтолцоо, хотын түүхэн өвөрмөц нөхцөл, соёлын газар зүй, байгалийн үзэсгэлэнт газрыг хамгаалан, хотын соёлын зөөлөн хүчийг бэхжүүлэх, иргэдийн соёл иргэншлийн чанарыг сайжруулна.
Түүхийн шалгуурыг давж байна
2017 оны 2-р сарын 23-ны өдөр Ши Жиньпин Хэбэй мужийн Аньшинь шяньд тусгайлан очиж, дараа нь Шюн-Аний шинэ бүс болсон шинэ дүүргийн гол бүстэй танилцав.
Ши Жиньпин бүс нутгийн геологи, ус зүйн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй лавлав.
2017 оны 4-р сард ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл Хэбэй мужид Шюн-Ань шинэ бүсийг байгуулах шийдвэр гаргасан тухай мэдээ Хятад даяар тархав. Ши Жиньпин Шюн-Аны шинэ бүсийн төлөвлөлт, бүтээн байгуулалтыг чухалчлан үзэж байна. Тэрээр "Барилга байгууламжийг эхлүүлэхийн өмнө нэг см талбайг ч нарийн төлөвлөж, төлөвлөлт, зураг төсөл, барилга угсралтын ажилд хамгийн дэвшилтэт үзэл баримтлал, дэлхийн жишигт нийцсэн стандартыг баримталж,түүхийн шалгуурыг давах нь чухал” гэдгийг нэг бус удаа онцолж байсан.
2019 оны 1-р сард Ши Жиньпин Шюн-Аны шинэ бүсэд ажилласан. "Мянганы ой"-д тэр зулзаган модуудыг хараад:
-Шюн-Аны шинэ бүстэй зэрэгцэн алгуур ургацгаагаарай. Юманд бүү яар, түр цагийн төслийг битгий хийгээрэй.
2023 оны 5-р сард Ши Жиньпин Шюн-Ань шинэ бүсийн бүтээн байгуулалттай дахин танилцав.
Ши Жиньпин:
-Би 2017 онд анх Шюн-Аньд очиж, шинэ бүсийн зураг төсөлтэй танилцаж байлаа. Зургаан жилийн дотор Шюн-Ань шинэ бүсийг эхнээс нь, зураг төслөөс нь бодит байдал болгон барьж байгууллаа. Чансаатай орчин үеийн хот газраас сүндэрлэн босож байна. Гайхамшиг гэж хэлэхэд болно.
Орчин үеийн хотын тогтолцоог оновчтой болгохын тулд бид юуны өмнө хотуудын хүн ам, эдийн засаг, нийгмийн хөгжлийн цогц даацыг сайжруулахад анхаарч, бөөгнөрсөн, сүлжээтэй орчин үеийн хотын кластерууд болон томоохон хотуудыг хөгжүүлэхэд анхаарах ёстой." "Үүнийг зүгээр нэг овоолж, эсвэл хэт нимгэн тараах замаар хийж болохгүй; Энэ нь эрчимтэй хөгжлийг шаарддаг."
Байгуулагдсан цагаасаа хойш Шюн-Аний шинэ бүс нутаг 50 сая 300 мянган хавтгай дөрвөлжин метр барилгын талбайтай болж, 4806 барилга байгууламж баригдсан бөгөөд орчин үеийн хотын дүр төрх улам бүр тодорч байна. Одоогийн байдлаар Бээжингийн 4000 гаруй аж ахуйн нэгж Шюн-Аньд үйл ажиллагаа явуулж, төрийн өмчийн 300 гаруй аж ахуйн нэгж шинэ нутагт төрөл бүрийн салбар байгуулаад байна.
