solongonews
Ши Жиньпин Малайзын ерөнхий сайд Нажибыг хүлээн aвч уулзлаа
2017-05-13 20:59
Ши Жиньпин Малайзын ерөнхий сайд Нажибыг хүлээн aвч уулзлаа.

Хятад улсын дарга Ши Жиньпин 13-ны өдөр Бээжинд "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор ирээд байгаа Малайзын ерөнхий сайд Нажибтай уулзжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Малайз хоёр улс бол тэнгисээр алсалсан хөрш, харилцан итгэлцэж, харилцан хүндэтгэн, хамтран ажиллаж хатмаар хөгжсөн сайн анд, сайн түнш юм. Хоёр улс одоо түүхэн хамгийн сайн шат үедээ явж байна. Хятадын тал Малайзын талтай хамтаар хоёр орны харилцааны хөгжлийн ирээдүйг төлөвлөн, хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хоёр орны удирдагчдын харилцаа идэвхжиж, хоёр орны харилцааны хөгжлийн стратегийн чиглэлийг чанга баримталж байна. Хоёр тал 21-р зууны далайн торгоны зам болон Малайзын эдийн засгийн өөрчлөлтийн төлөвлөгөөг идэвхтэй уялдуулах болно. Хятадын тал Малайзын талтай боловсрол, соёл, боловсон хүчний солилоо болон аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хууль тогтоол, аюулгүй байдал, терроризмыг эсэргүүцэх зэрэгт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл