solongonews
Ли Шүлэй Узбекистаны Ерөнхийлөгчийн тусгай зөвлөх Умур Заковтай уулзав
2025-02-26 10:04
Ли Шүлэй Узбекистаны Ерөнхийлөгчийн тусгай зөвлөх Умур Заковтай уулзав

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулахын яамны сайд Ли Шүлэй 02-р сарын 25-ны өдөр Бээжинд Узбекистаны Ерөнхийлөгчийн тусгай зөвлөх Умур Заковтай уулзжээ. 

Ли Шүлэй:

- Өнгөрсөн онд дарга Ши Жиньпин, Ерөнхийлөгч Мирзиёев нар хоёр талын харилцааг шинэ эрин үед бүх цаг үеийн стратегийн түншлэлийн харилцаа болгон шат ахиулж, шинэ түүхэн өндөрлөгт хүргэнэ гэдгийг хамтран мэдэгдлээ. Хоёр улсын тэргүүнүүдийн гаргасан чухал ойлголтыг хэрэгжүүлэх, талууд хоорондын харилцан яриаг бэхжүүлэх, ард иргэншлийн харилцан яриаг гүнзгийрүүлэх, Хятад-Узбекистаны харилцааг чанартай хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд Хятад Узбекистантай хамтран ажиллахад бэлэн байна гэж хэлэв.

Умур Заков:

- Бид Хятадтай олон салбарт харилцан солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр улсын тэргүүний удирдлагаар Узбекистан-Хятадын харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл