-Та хороололд маш олон жил ажилласаар ирсэн.Хорооллын нарийн бичгийн дарга бол гудамжаа ерөнхийлөн хамаардаг.Энэхүү ажил нь маш нарийн төвөгтэй бөгөөд хүнд үүрэг хариуцлага хүлээдэг гэж Хятадын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 03-р сарын 05-ны өдөр XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын III чуулганы Жянсү мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцох үеэрээ Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн, Ляньюньган хотын Хайжөү дүүргийн Хайлянь хорооллын намын хорооны нарийн бичгийн дарга Ли Шяонатай уулзах үед ингэж хэлсэн байв.
Ли Шяона бол 90-ээд оныхон байж,их сургуулиа төгсөөд оршин суугчдын хороололд ажилласнаас одоо болоход нэгэнт 12 жилийн нүүрийг үзэж байгаа ажээ.Хагарсан цонх шил солихоос эхлээд зүлэг хадах,лифт суурилуулах,зогсоолын асуудлыг шийдэх гээд том жижиг явдал нь бүр түүний ажлын агуулга бөгөөд тэрээр иргэдийнхээ хамгийн санаа зовсон асуудлыг шийдэх гээд унасан малгайгаа авах завгүй ажилладаг юм.

“Хороолол хэр том вэ? Засалт оруулах ажил ямар зэрэг явагдаад байна?Лифт суурилуулах ажлыг дэмжиж бий хүн олон байна уу”гэж ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин олон нийтийн ажлын тухай үргэлж санаа тавьдаг.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин өнгөрсөн 09-р сард Ганьсү мужид ажиллаж байхдаа хороолол ба олон нийттэй харилцах ажлын гол мөн чанарыг онцлон тэмдэглэв.Оршин суугчдадаа хамгийн сайн үйлчлэх,ахмад болон хүүхдүүд гэсэн хоёр бүлэг хүмүүст нэн илүү сайн үйлчлэх ажлыг сайн хийх явдал мөн гэсэн байв.
Олон нийтийн дэмжлэгтэй гэртээ өтлөө насаа өнгөрүүлэх,хөгжлийн бэрхшээлтэй ахмад настнуудад үзүүлэх халамжийн ажлыг эрчимжүүлж,хүүхэд харах үйлчилгээний татаас олгох,хот суурин ба хуучин хот сууринуудыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлнэ.Энэ оны "Засгийн газрын ажлын тайлан"-д дурдсан зүйл бүр нь ард түмний тулгамдсан хүлээлт, хүсэл, хэрэгцээнд нийцэхийн зэрэгцээ олон нийтийн ажлын чухал агуулга мөн билээ.
Оршин суугчдын хороолол нь жижиг гэсэн ч нам, улс орны ерөнхий стратеги төлөвлөгөөнд чухал байр суурь эзэлж байгаа юм.

Хятадын Коммунист намын XVIII их хурлаас хойш ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин орон нутагт олон удаа ажиллаж,оршин суугчдын хорооллын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж,нийгмийн засаглалын ажлын гол цөмийг үндсэн шатанд чиглүүлэх шаардлагатай байгааг олон удаа онцолжээ.
Ниншя мужийн Яргай хотын Жиньфэн дүүргийн Цагаан хэрмийн цэцэрлэгт хүрээлэнгийн нийгэмлэгт "Нийгмийн засаглалын гол зангилааг үндсэн шатанд тавих ёстой бөгөөд оршин суугчдын хорооллын ажил нь голдуу оршин суугчдад шууд үйлчлэх ёстой" гэж онцолсон.Хүбэй мужийн Үхань хотын Дүнхү өндөр технологийн бүсийн Жиюань хороололд "Илүү их нөөц баялгийг хорооллын олон нийтэд шилжүүлэх ёстой", "Хотын засаглалын үндэс суурийг бэхжүүлэх хэрэгтэй" гэж онцлон тэмдэглэсэн нь бүр үүний бодит жишээ болно.
Энэ удааны Жянсү мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцох үеэр Ши Жиньпин "Үндсэн суурийг бэхжүүлэн, хүртээмжтэй, доод түвшний амьжиргааны бүтээн байгуулалтыг ахиулж, ард түмний тулгамдсан асуудлыг шийдэн, нийгмийн баталгааны тогтолцоог төгөлдөржүүлж,төрийн үндсэн үйлчилгээний тэнцвэртэй байдал,хүртээмжтэй төвшнийг дээшлүүлэх тал дээр бид нэн илүү хичээн ажиллах ёстой”гэж онцлон тэмдэглэсэн байна.

Олон түмэнд санаа тавин,тэдний нэн яаралтай хэрэгцээг ханган,ард иргэдээ аз жаргалтай амьдруулах нь ерөнхий нарийн бичгийн даргын сэтгэлд байдаг “Улс орны хамгийн чухал зүйл”болох билээ.
