solongonews
“Бүс ба Зам 2025” хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны чуулга уулзалт Куньмин хотод боллоо
2025-09-19 11:15
“Бүс ба Зам 2025” хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны чуулга уулзалт Куньмин хотод боллоо

Юньнань мужийн Куньмин хотноо 09-р сарын 16-нд "Бүс ба Зам-2025" хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форум болж, форумд 87 улс орон, олон улсын болон бүс нутгийн байгууллага, 165 хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгууллагын 200 гаруй гадаадын төлөөлөгч оролцов.

Ши Жиньпин дарга 2013 онд "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах томоохон санаачилгыг дэвшүүлснээс хойш "Бүс ба Зам" санаачилга дорвитой үр дүнд хүрч, олон улсын хэмжээнд эрэлт хэрэгцээтэй олон нийтийн сайн сайхан, олон улсын хамтын ажиллагааны индэр болсон гэж оролцогчид үзэж байлаа. Саяхан Ши Жиньпин дарга "Шанхайн хамтын ажиллагааны байгууллага+" хурал дээр "Дэлхийн засаглалын санаачилга"-ыг дэвшүүлж, илүү шударга, эрх тэгш дэлхийн засаглалын тогтолцоог бий болгоход Хятадын шийдлийг санал болгов. Энэхүү санаачилга нь “Бүс ба Зам” санаачилгыг чанартай хамтарсан бүтээн байгуулалтад зориулж шинэ, илүү том хөгжлийн орон зайг нээж өгсөн юм.

“Бүс ба Зам” хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форум 2014 онд байгуулагдсан цагаас хойш ес дэх хуралдаан амжилттай зохион байгуулагдаж байна. Дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутгаас гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон улсын болон бүс нутгийн байгууллагын 1000 гаруй төлөөлөгч уригдан оролцож, “Бүс ба Зам” санаачилгыг чанартай хөгжүүлэхэд хүчин чармайлтаа нэгтгэлээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл