solongonews
Үндэсний баярын хүлээн авалтыг хамтдаа зохиов
2016-09-29 21:25
Үндэсний баярын хүлээн авалтыг хамтдаа зохиов.

Энэ сарын 28-ны үдэш Ардын Их Хурлын Танхимд УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны тамгын газар, ХКН-ын төв хорооны нэгдмэл фронтын яам, Төрийн Зөвлөлийн дэргэдэх цагаачдын алба, Төрийн Зөвлөлийн дэргэдэх Хонконг, Макаогийн хэрэг хариуцсан алба, Төрийн Зөвлөлийн дэргэдэх Тайваний хэрэг хариуцсан алба, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн, Хонконг Макао Тайваний олон салбарын 2800 гаруй төлөөлөгчид оролцсон БНХАУ байгуулагдсаны 67 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт хийв.

Юй Жэншэн хүлээн авалт дээр хэлсэн үгэндээ: - ХКН-ын төв хороо, Төрийн Зөвлөлийн нэрийн өмнөөс энэхүү хүлээн авалтад оролцож буй зочид төлөөлөгчдийг халуун дотноор угтаж, Хонконг, Макао, Тайваний эх орон нэгтэй ахан дүүс болон хилийн чанадад байгаа Хятадын цагаачдад чин сэтгэлийн мэндчилгээ болон сайны ерөөл дэвшүүлж байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, "Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш ялангуяа өөрчлөлт нээлтээс хойш ХКН-ын хүчтэй удирдлага дор, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн хүч сэтгэлээ нэгтгэн мэрийн зүтгэж, олны анхаарлыг татсан агуу их амжилт тогтоов. ХКН-ын XVIII их хурлаас хойш нөхөр Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга болсноор ХКН-ын төв хороо эв санаа нэгтэйгээр бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг удирдан дагуулж, Хятадын онцлогтой социалист аугаа далбааг өндөр өргөж, "тавыг нэгтгэх" ерөнхий байршуулалтыг бүхэлд нь урагшлуулж, "дөрвөн талаар бүхнийг хамрах" стратегийн төлөвлөлтийг уялдуулан урагшлуулж, шинэчлэл, уялдаа холбоо, ногоон, нээлттэй, хамтдаа хуваалцсан хөгжлийн ойлголтыг баримталж, нам болон төрийн салбарын хөгжлийн шинэчлэлийг эхлүүлсэн" гэжээ.

Хүлээн авалтыг Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Жиечи даргалав. Мөн хүлээн авалтад ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, нарийн бичгийн газрын дарга нар, БХАТИХ, Төрийн Зөвлөл, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны зарим удирдлагууд оролцжээ.

 

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл