solongonews
ӨМӨЗО-ны намын төлөөлөгчдийн Ⅹих хурлын илтгэл /хоёр/
2016-11-23 15:41
ӨМӨЗО-ны намын төлөөлөгчдийн Ⅹих хурлын илтгэлийн агуулга

ӨМӨЗО-ны намын төлөөлөгчдийн Ⅹ их хурлын илтгэл /хоёр/

Хоёр. Зангилаа хугацааны байдал хийгээд үүрэг

1. Байдал

Ирэх таван жил бол чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад ялалт байгуулж, ХКН-ын Төв хорооны Өвөр Монголд зориулсан хөгжлийн стратегийн бодлогыг бүх талаар хэрэгжүүлж, Хятад улсын умардын үзэсгэлэнт нутгийг бүтээн байгуулах зангилаа цаг үе мөн.

Өвөр Монголын өнөөгийн байдал нь ирээдүйд хөгжлийн их орон зайг хангаж чадах стратегийн хугацаанд оршиж байна.

2. Удирдах үзэл баримтлал

Хятад улсын онцлогтой социализмын байгууллаар гол болгож, дарга Ши Жиньпиний чухал ярианы агуулга санаа болон засаг барих шинэ санаа, шинэ үзэл, шинэ стратегийн бодлогыг мөрдөн ажиллана. Дарга Ши Жиньпин Өвөр Монголд ажиллах үеийн чухал ярианы агуулга санааны дагуу, “Тавыг нэгтгэх” төлөвлөлтийн хэрэгжилтийг ахиулж, “Дөрвөн бүх тал”-ын стратегийн бодлогын төлөвлөлтийг зохицуулан, шинийг бүтээх, тэнцвэртэй, экологийн, нээлттэй, хамтын хөгжлийн бодлогыг бодитой хэрэгжүүлж, хөгжил, байгаль орчны хамгаалалт болон ардын амьдралын түвшинг сайжруулж, өөрчлөлт шинэчлэлтийг түлхүү ахиулна. Шинэ хэлбэрийн аж үйлдвэр, мэдээ мэдээлэл, хот байгуулалт, мал аж ахуй, тариалангийн салбарын аж үйлдвэрийг эрүүлээр хөгжүүлж, өөрчлөлт нээлтийг сайжруулна. Хуулийн дагуу засаг барих, намыг удирдах, намыг засахыг чанга хэрэгжүүлж, бие биеэ дэмжиж, бүлгэмдэн нэгдсэн, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах чухал шатны агуу их ялалтыг тэмцэн олохоор хичээнэ. Шинэ хөгжлийг үндсэндээ биелүүлэх шинэ аян замыг эхлүүлэн, Хятадын умард бүс нутгийн үзэсгэлэнт орныг бүтээн байгуулах болно.

3. Баримтлах зарчим, шаардлага

Гурван шугамыг бат сахих хэрэгтэй. Энэ бол орчин үеийн хөгжсөн Өвөр Монголыг бүтээн байгуулах үндсэн шаардлага мөн.

Өөрчлөлт шинэчлэлтийг хурдасгах хэрэгтэй. Энэ бол орчин үеийн Өвөр Монголыг бүтээн байгуулах гол чиг хандлага мөн.

“Тав тал”-ыг зохицуулна. Энэ бол шинэ үеийн Өвөр Монголыг бүтээн байгуулах зайлшгүй сонголт мөн.

Өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлнэ. Энэ нь Өвөр Монголын бүтээн байгуулалтыг үндэс сууриас нь өөрчлөн хөгжүүлэх арга бодлого мөн.

Хуулиар засаг барихыг баримтална. Энэ бол орчин үеийн Өвөр Монголыг бүтээн байгуулах чухал баталгаа мөн.

Намыг удирдах, намыг засахыг чангаруулна. Энэ бол орчин үеийн Өвөр Монголыг бүтээн байгуулах үндсэн баталгаа мөн.

4. Гол зорилт

Эдийн засгийн хөгжлийг шинэ түвшинд хүргэнэ

Өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлнэ

Эдийн засгийг хөгжүүлэх арга хэлбэрийг өөрчилнө

Ардчилсан, хуулийн дагуу бүтээн байгуулалтыг сайжруулна

Соёл иргэншил, эв нэгдлийг дэлгэрүүлнэ

Ард түмний амьдралын төвшинг сайжруулна

Байгаль орчны хамгаалалтыг сайжруулна

 

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл