Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06-р сарын 01-ний өдөр дөхөж буйг тохиолдуулан Хятадын залуучуудын пионерийн ангийн төлөөлөгчдийн IX удаагийн хурал 27-ны үдээс өмнө Бээжин хотноо болов. Хятад улсын дарга Ши Жиньпин баярын цахилгаан илгээж, Намын төв хорооны нэрийн өмнөөс хурал зохиогдож буйд баяр хүргэн, өргөн олон пионерийн гишүүд, ажилтнуудад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, бүх хүүхдүүдэд баярын мэнд хүргэсэн байна.
Ши Жиньпин дарга баярын захидалдаа:
- Хүүхэд, залуучууд бол хүчирхэг орныг байгуулах, үндэстний сэргэн мандалтыг урагшлуулах чухал хүчин бөгөөд пионерийн анги нь хүүхэд, залуучуудыг эрүүл төлөвшүүлэх том сургууль юм. Шинэ аяны замд пионерийн анги намын далбаанд нэгдэж, коммунизмын залгамж халааг бэлдэх ажилд анхаарч, Хятадын онцлогтой социализмын бүтээн байгуулагчийг бэлдэж, нам улсаа хайрлаж, шаргуу суралцах, бүх талаар хөгжих шинэ цагийн шилдэг залуусыг боловсролоор удирдан чиглүүлэх ёстой. Залуучуудын пионерийн ангийн намын удирдлагыг бэхжүүлж, коммунист залуучуудын байгууллагын удирдах үүрэг хариуцлагыг бататган, хүүхэд, залуучуудын эрүүл хөгжилд таатай орчин нөхцөл бүрдүүлж, залуучуудын пионерийн анги тасралтгүй шинэ амжилт гаргахыг хүсэж байна гэж бичсэн байна.
