Хурлаар Иргэний хуулийн ерөнхий дүрмийн төслийн тухай тодорхойлолт, XIII сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн тоо болон сонгох тухай шийдвэрийн төслийн тухай тодорхойлолт, Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүсээс XIII сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчдийг сонгох тухай хуулийн төслийн тодорхойлолт зэрэгтэй танилцсан байна.

Дарга Ши Жиньпин, Ерөнхий сайд Ли Кэчян, мөн Юй Жэншэн, Лю Юүньшань, Ван Чишань, Жан Гаоли нарын зэрэг нам төрийн удирдагчид хуралд оролцлоо.

Жан Дэжян тайландаа, өнгөрсөн нэг жилд Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын Төв хорооны удирдлага дор БХАТИХ-ын Байнгын хороо нь намын XVIII их хурал ын XVIII сонгуулийн 3-р, 4-р, 5-р, 6-р бүгд хурлын зорилго зорилтыг бүх талаар тууштай хэрэгжүүлэн, Дэн Шяопиний онол, "Гурвыг төлөөлөх" чухал үзэл санаа, шинжлэх ухаанлаг хөгжлийн онол зэргээр удирдуулж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний иж бүрэн чухал үг ярианы зорилго зорилт, засаглалын шинэ үзэл баримтлалыг гүнзгий суралцаж, үндсэн хуулиас олгосон үүрэг хариуцлагаа хянуур биелүүлж, үндсэн дээд эрхт байгууллагын гол чухал үүргийг хамгийн сайн гүйцэтгэхийг хичээсэн. Нэг жилийн туршид Байнгын хороо нь 8 хууль боловсруулж, 27 хуульд засвар өөрчлөлт оруулан, хуулийн асуудлаарх 7 шийдвэрийг баталж, нэг удаагийн хуулийн тайлбар хийсэн. Хуулийн нэг төсөл, хуулийн асуудлаарх 3 шийдвэрийн төслийг БХАТИХ-аар хянан хэлэлцүүлэхээр болсон. Түүнчлэн 6 ширхэг хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, Төрийн зөвлөл, дээд шүүх, дээд прокурорын 20 гаруй ажлын тайланг хянан хэлэлцэж, 2 шийдвэр батлан, 3 удаагийн тусгай сэдэвт лавлагаа, 5 удаагийн тусгай сэдэвт шалгалт хийж, төлөөлөгчдийн дэвшүүлсэн төслийг хянан хэлэлцсэн тухай 8 ширхэг тайлан, төлөөлөгчдийн бүрэн эрх, албан тушаал цолыг хянан шалгах комиссын дэвшүүлсэн 7 тайланг хянан хэлэлцэж, манай улс болон гадаад орнуудын байгуулсан гэрээ хэлэлцээр, олон улсын конвенц зэрэг 7 бичиг баримтыг батлан, нэг бүлэг төрийн байгууллагын албан тушаалтныг томилж чөлөөлөх тухай шийдвэр гаргасан гэж хэлсэн байна.

