solongonews
Ши Жиньпин Киргизийн Ерөнхийлөгч Садыр Нургожоевич Жапаровтой уулзав
2025-06-17 16:51
Ши Жиньпин Киргизийн Ерөнхийлөгч Садыр Нургожоевич Жапаровтой уулзав.

Орон нутгийн цагаар 06-р сарын 17-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Астанад болж буй Хятад-Төв Азийн дээд хэмжээний хоёрдугаар уулзалтад оролцох үеэрээ Киргизийн ерөнхийлөгч Садыр Нургожоевич Жапаровтой уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, Дипломат харилцаа тогтоосноос 33 жилийн турш  Хятад, Киргизийн харилцаа үсрэнгүй хөгжилд хүрч, түүхэн дэх хамгийн сайн үе шатандаа байна. Энэ оны хоёрдугаар сард бид Бээжинд үр дүнтэй уулзалт хийж, хэд хэдэн чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны хамтын ажиллагаанд шинэ хүчтэй түлхэц өгсөн билээ. Хятад улс Киргизстантай хамтран ажиллаж, хөгжлийн стратегийн холбоосыг үргэлжлэн гүнзгийрүүлж, бие биенийхээ язгуур ашиг сонирхол болон тулгамдсан асуудлаар цаашид харилцан тууштай дэмжиж, хоёр талын нийтлэг болон урт хугацааны ашиг сонирхлыг хамгаалахад бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, Хятад, Киргизийн хамтын ажиллагаанд асар их боломж бий. Хоёр тал худалдаа болон хөрөнгө оруулалтын цар хүрээгээ өргөтгөж, санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болно. Харилцан холболтын сүлжээг сайжруулж, Хятад-Киргизстан-Узбекистан төмөр замын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд ахиулна. Шинээр гарч ирж буй салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлж, цэвэр эрчим хүч, ногоон ашигт малтмал, хиймэл оюун ухаан болон бусад салбарт шинэ өсөлтийн цэгүүдийг хөгжүүлнэ. Соёл, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарын солилцоог гүнзгийрүүлж, ард түмэнд тустай нэн олон төслийг хэрэгжүүлнэ. Хятад, Киргиз хоёулаа эдийн засгийн даяаршлын үр шимийг хүртэж байна, бид ганц талт үзлийг хамтдаа эсэргүүцэж, олон улсын эдийн засаг, худалдааны дэг журмыг тууштай хамгаалж, илүү шударга, зүй зохистой дэлхийн засаглалын тогтолцоог бий болгохыг дэмжих ёстой. Хоёр тал Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит дарга болж, дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах болно, Хятад Киргиз харилцан дэмжиж, ШХАБ-ын илүү их хөгжлийг хамтдаа ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Жапаров санал нэгдэн хэлэхдээ, Ши Жиньпин даргын гарамгай удирдлага дор Хятад улс хөгжил цэцэглэлт, хүчирхэгжих замаар урагшилж, хөгжлийн асар их амжилтад хүрч, олон улсын тавцанд голлох үүрэг гүйцэтгэсэн. Киргиз улс Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, хоёр тал харилцан хүндэтгэсэн, эрх тэгш, харилцан ашигтай, сайн хөрш, найрамдлын стратегийн түншлэлийн харилцааг эрхэмлэдэг. Хятадын язгуур ашиг сонирхолд холбоотой асуудлаарх Хятадын талын байр суурийг тууштай дэмжиж, нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, ямарваа хэлбэрийн Тайванийг тусгаар тогтнуулах ажиллагааг эсэргүүцэж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох аливаа хүчнийг эсэргүүцнэ. Хятад улс бол Киргизийн  худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түнш юм. Хятадын аж ахуйн нэгжүүд Киргизэд бизнес эрхлэхийг Киргизийн тал сайшааж байгаа бөгөөд Хятад-Киргиз-Узбекистан төмөр замын бүтээн байгуулалт зэрэг төслүүдийг Хятад улстай хамтран хэрэгжүүлж, эрчим хүч, ногоон ашигт малтмал болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны ард түмэнд илүү үр өгөөжөө өгөхөд бэлэн байна. Киргиз улс Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн гурван том санаачилгыг идэвхтэй дэмжиж, Хятад улстай хамтран хэрэгжүүлж, НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Хятад-Төв Азийн механизмын хүрээнд нягт уялдаа холбоотой байж, хамтран ажиллаж, бүс нутаг, дэлхийн аюулгүй байдал, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулахад бэлэн байна гэжээ.

Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн нар хөдөө аж ахуй, гааль, шинжлэх ухаан технологи, хэвлэл мэдээлэл болон бусад салбарт хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсныг зарлалаа.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл