solongonews
Ли Ши Кубын Гадаад хэргийн сайд Родригестэй уулзав
2025-05-13 10:06
Ли Ши Кубын Гадаад хэргийн сайд Родригестэй уулзав

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, ХКН-ын Төв хорооны Сахилгын хяналтын комиссын нарийн бичгийн дарга Ли Ши 05-р сарын  12-ны өдөр Бээжинд Хятад-Латин Америкийн чуулга уулзалтын Сайд нарын 4-р хуралд оролцож буй Кубын Гадаад хэргийн сайд Родригестэй уулзав.

Ли Ши:

- Ши Жиньпин дарга, Мигель Диаз-Канел нарын стратегийн удирдлага дор Хятад, Кубын хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалт шинэ үр дүнд хүргэсээр байна. Энэ жил Хятад, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Хятад улс Куба улсын улс орныхоо нөхцөлд тохирсон социалист хөгжлийн замыг тууштай дэмжих болно. Хятад улс Кубын талтай улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, солилцоо, харилцан суралцаж, стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр нам болон хоёр орны онцгой найрсаг харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна гэж хэлэв.

Родригес:

- Кубын эдийн засаг, нийгмийн хөгжилд асар их дэмжлэг үзүүлсэн Хятад улсад талархаж байна. Куба улс нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, хоёр орны найрсаг харилцааг цаашид гүнзгийрүүлж, Латин Америк, Хятадын харилцааны хөгжлийг ахиулахад бэлэн байна гэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл